MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » О.Алтансүх: Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн хяналт чухал байна

    О.Алтансүх: Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн хяналт чухал байна

    2017-08-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Намар цаг эхлэхтэй зэрэгцэн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн томоохон асуудалтай тулгардаг. Энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 241 мянган хүүхэд бий гэсэн албан судалгаа гарчээ. Гэвч тэдний  184 мянга нь л сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой аж. Харин улсын цэцэрлэгт оролгүй үлдсэн хүүхдүүдийн асуудлыг шийдэх зорилгоор 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталсан билээ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр улсын цэцэрлэгт орж чадаагүй багачууд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой болсон юм. Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй Хүүхэд харах үйлчилгээний талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй цөөн хором ярилцлаа.

    -Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар улсын цэцэрлэгт орж чадаагүй хоёр настангууд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой болсон. Хоёр дахь жилдээ хэрэгжих уг үйлчилгээнд хүүхдээ хамруулах сонирхолтой эцэг, эхчүүд цөөнгүй байгаа болов уу. Энэ жил хүүхэд харах үйлчилгээнд хэчнээн хүүхэд хамрагдах вэ?

    -Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 оны УИХ-ын чуулганаар баталж, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар цэцэрлэгт орж чадаагүйн улмаас гэртээ ганцаараа цоожлогдож үлддэг байсан олон хүүхдийн асуудлыг шийдэж байгаа. Өнгөрсөн жил хүүхэд харах үйлчилгээнд хоёроос таван нас хүртэлх 5496 хүүхэд хамрагдлаа.  Энэхүү үйлчилгээ улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн бүх л хүүхдэд нээлттэй байдаг. Тэр ч утгаараа өнгөрсөн жил 297 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уг үйлчилгээнд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшсэн. Энэ жилийн тухайд гэвэл Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарч, хүүхдийн тооны хязгаарыг тогтоосон. 2017 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр гэхэд 5275 хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаад байна.

    -Засгийн газраас Хүүхэд харах үйлчилгээнд зориулж хэчнээн төгрөгийн санхүүжилт олгодог вэ?

    -Жил бүр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Хамтарсан тушаалд заасан хүүхдийн тооны хязгаарт багтааж санхүүжилтийг нь улсын төсөвт суулгадаг. Энэ жил хүүхэд харах үйлчилгээний зардалд улсын төсвөөс 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Нэг хүүхдэд олгох үйлчилгээний хувьсах зардлыг бүс нутаг, алслагдсан байдлыг харгалзан сар бүр 131,800 төгрөг байхаар Засгийн газраас тогтоосон.

    -Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд уг үйлчилгээг хэн явуулах вэ гэдэг асуудал нэлээд яригдсан шүү дээ. Ер нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд ямар шаардлага тавьдаг вэ?

    -Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс хоёроос дээш насны хүүхэд гэртээ харгалзах хүнгүйгээр цоожлогдон үлдэх, аливаа болзошгүй эрсдэлд өртөх зэрэг асуудал цөөнгүй байдаг. Тийм учраас өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус хууль батлагдан хэрэгжиж байна.  Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийн эрх, үүргийн талаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуульд нарийн тусгасан. Тухайлбал, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна” гэж заасан байдаг. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэний үйл ажиллагаагаа явуулах стандарт, баримтлах зарчмыг холбогдох хууль, журмаар нарийн тогтоож өгсөн. Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээг өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, гэрийн нөхцөлд зохион байгуулж болно. Түүнчлэн тусгайлан бэлдсэн жижиг байшин, өрөө тасалгаанд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэхдээ тэр бүхэнд тохирсон тодорхой шаардлагатай.  “Гэрт явуулж болно” гэсэн гээд нэг гэр барьчихаад хоол, цайгаа ч тэндээ бэлтгээд байж болохгүй шүү дээ. Хэрвээ гэрийн нөхцөлд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол дулаан байх, зуухтай бол түүнийг тойруулан хамгаалалт тавих, гал тогооны тусгай гэртэй, хүүхдийг асран хамгаалах, хооллох, тоглуулах амраах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан байх гэх мэтчилэн олон шаардлага бий.

    -Өнөөдрийн байдлаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй хэчнээн иргэн байна вэ. Уг үйлчилгээ эрхлэгчдийг сургах, мэргэшүүлэхэд чиглэсэн олон ажил хийж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

    -Одоогийн байдлаар 1025 хүүхэд харагч 426 үйлчилгээний нэгжийг ажиллуулж байна. Хүүхэд харагч иргэдийн мэргэжил, боловсролын төвшин, хүүхэдтэй ажиллаж байсан туршлага харилцан адилгүй. Тиймээс хүүхэд харагч нарыг бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, хоол хүнсний илчлэг, орц, аюулгүй байдал, хадгалалт, хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулах арга зүй, хүүхдийн нийгэмшилт зэрэг олон чиглэлээр сургаж, чадавхижуулах шаардлагатай. Энэ хүрээнд агентлагийн зүгээс аймаг, орон нутгийн салбар байгууллагуудад чиглэл хүргүүлж, хүүхэд харагч нарт мэргэжил арга зүйн сургалт, мэдээллийг тогтмол өгч, хамтран ажиллаж байна.  Энэ жил манай агентлаг олон улсын байгууллагуудтай хамтран есөн дүүрэг, гурван аймагт хүүхэд харагч нарыг чадавхижуулах давтан сургалт зохион байгууллаа. Уг сургалтад нийт 551 хүүхэд харагч хамрагдаж, гэрчилгээгээ авсан.

    -Зарим эцэг эхчүүд “Хүүхэд харах үйлчилгээ” хэр найдвартай вэ гэдэгт эргэлздэг шүү дээ. Ер нь хүүхэд харах үйлчилгээнд ямар хяналт шалгалт тавьдаг юм бэ?

    -Аливаа хууль, үйл ажиллагаа гэдэг заавал эргэх хяналттай байх ёстой. Зүгээр нэг хууль баталчихаад хяналтгүй бол хэцүү шүү дээ. Тийм учраас холбогдох байгууллагаас үргэлж хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авдаг. Энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандартын хэрэгжилтийг хангах, хүүхэд харагч нарт зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хоёр удаагийн хяналт шалгалт хийгээд байна. Шалгалтын үеэр стандарт хангаагүй байранд үйлчилгээ эрхэлсэн, хүүхдийн тоо хэтрүүлсэн, хүүхэд харагч ёс зүйн алдаа гаргаж хүүхдийн эрхийг зөрчсөн зэрэг удаа дараагийн алдаа, зөрчил гаргасан 42 төвийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн мэдээллийн санг бий болгон сар бүр шинэчлэл хийж, шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэг. Түүнийгээ улирал бүр СӨБ-д хамрагдаж байгаа хүүхдийн  мэдээллийн сантай тулгалт хийж давхардлыг шалгах ажлыг хийж байна. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!