MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ирэх 9-р сард Беларусийн Ерөнхий сайд айлчилна

    Ирэх 9-р сард Беларусийн Ерөнхий сайд айлчилна

    2013-06-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Энэ оны 9-р сард манай улсад БНБУ-ын Засгийн газрын тэргүүн айлчлал хийх гэж байна. Энэ айлчлалын өмнө хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 8-р сард багтаан хуралдуулах талаар БХБ-ын дэд сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Г. Байгалмаа, БНБУ-ын Аж үйлдвэрийн дэд сайд, ЗГХК-ын Беларусийн хэсгийн дарга С.Огородников нар ярилцлаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Г. Байгалмаа барилга, хот байгуулалтын салбарын байдал, яамны бодлогын талаар танилцуулж, энэ салбарт хамтарч ажиллах боломжуудын талаар мэдээлэл өгөв. Хоёр улсын хооронд 1990 оноос хойш харилцаа, хамтын ажиллагаа тасрахад хүрээд байна. Ялангуяа худалдааны эргэлт эрс буурсаныг тэмдэглэлээ. Харин сүүлийн жилүүдэд Беларусийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. 2011 онд 314 900 ам долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол 2012 онд энэ тоо 684 960 ам доллар болжээ. Худалдаа эргэлтийн тухайд 2011 онд 72 250 900, 2012 онд 129 363 500 ам доллар болж тус тус өсөж байгаа. Гэвч энэ нь Беларусаас манай оруулж ирж байгаа импорт юм. Өөрөөр хэлбэл манай улс өнөөдөр тус улсад экспортоор бараа гаргаагүй байна. Иймээс худалдааны эргэлтийг харилцан хөгжүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийллээ. Беларусийн трактор, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж Белаз, Маз-ыг Монголчууд атрын аяндаа хэрэглэж ирсэн түүхтэй. Саяхан Үйлдвэр худалдаа, хүнс хөдөө аж ахуйн сайд, Гадаад харилцааны дэд сайд Беларус улсад айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагаа сэргэхэд нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна гэж Г. Байгалмаа хэлэв. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбартаа Беларусийн машин механизмийг, барилгын салбарт лифт, түүнчлэн боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байдгаа тэрээр онцоллоо. БНБУ-ын Аж үйлдвэрийн дэд сайд, ЗГХК-ын Беларусийн хэсгийн дарга С.Огородников уул уурхай, зам тээвэр, боловсрол, барилга ,хот байгуулалт гээд олон салбарт хамтарч ажиллах сонирхолтой яваагаа дуулгалаа. Беларусийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд зохион байгуулагдах үзэсгэлэн яармагийг үр дүнтэй, хоёр орны хувийн хэвшлийнхэний түншлэлийг ойртуулсан арга хэмжээ болгохоор зорьж байгаагаа хэллээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн гадна талбайд том оврын машин механизм, техник тоног төхөөрөмж байрлуулах боломж дээр дэмжлэг туслалцаа үзүүлэхийг ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Г. Байгалмаагаас хүсэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг ярилцаж, ЗГХК-ын анхдугаар хуралдааны товыг ярилцсан энэ хуралд Барилга, хот байгуулалт, Гадаад харилцаа, Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

    2014-12-11 03:04:09

    Цементийн төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо

    2014-05-28 08:23:31

    Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой

    2014-04-07 02:44:28

    Шинэ сумын нээлт боллоо

    2014-04-07 02:41:42

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    2014-04-07 02:40:08

    Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

    2013-10-08 08:57:57

    Construction Mongolia-2013” олон улсын хурал болно

    2013-10-01 08:08:05

    Буянт-Ухаа орчимд 60000, Баянголын аманд 70055 хүн тохилог орон сууцанд амьдарна

    2013-09-13 09:28:23

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
    2025-09-05 16:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    2025-09-05 16:11:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    2025-09-05 10:12:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
    2025-09-04 15:19:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ
    2025-09-03 16:57:00
    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
    2025-09-03 12:45:00
    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    2025-09-03 09:06:00
    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна
    2025-09-02 17:59:00
    Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
    2025-09-02 15:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!