Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар Монгол Улсад хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн нь нотлогдсон, түр ирэгч виз бүртгэлийн журам нэг жилд 2 удаа зөрчсөн, манай улсад байх виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр таван орны 246 иргэнийг албадан гаргалаа.
2013 оны эхний таван сарын байдлаар дээрх үндэслэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйл болон Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-д заасны дагуу Канад, Турк, БНСВУ, БНСУ, БНХАУ, АНУ, БНАСАУ, ОХУ, БНЭУ, Ирланд зэрэг нийт 19 орны 642 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаад байна.