MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МЭНДЧИЛГЭЭ

    МЭНДЧИЛГЭЭ

    2017-06-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрхэмсэг хөөрхөн хүүхдүүд ээ, эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ, элэг нэгт Монголчууд аа, Та бүхэндээ Хүүхдийн баярын мэндийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

    Анх 1925 онд Швейцар улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалан, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “ХҮҮХДИЙН ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР” гэж зарласан түүхэн үйл явдлаас хойш, Дэлхий хэмээх гайхамшигт цэнхэр гарагийн хүмүүн төрөлхтөн бид ирээдүйн эзэн хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эдүгээ 92 дэх удаагаа тэмдэглэж байна.

    Монгол улс маань ч дэлхийн соёл иргэншилтэй мөр зэрэгцэн, 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн ёсчилж, бусад өдрүүдээс ч илүү үр хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл оюун, халуун дулаахан хайраа бүтэн зориулах баярт мөчүүдийн нэг болгон, эх үрсээрээ, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж, амралтын өдөр болгон тэмдэглэж, 65 дахь жилийг угтлаа. Өнөөдөр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Монгол орон даяар Олон улсын Хүүхдийн эрхийн өдрийг “ХҮҮХЭД –ГЭР БҮЛДЭЭ  ЖАРГАЛТАЙ” уриан дор тэмдэглэж байна.

    Хүүхдийнхээ эрхийг хүндэтгэн дээдлэх, өв тэгш хөгжилтэй, зөв хүн болгон, өсгөн хүмүүжүүлэх талаар Монголчууд бид баялаг уламжлалтай ард түмэн юм. Хөлд орж бүдчин, хэлд орж шулганан, хорвоотой танилцах цагаас эхлэн, нас биед хүртэл нь хүүхдээ шинжиж, нас сэтгэхүй, хувийн онцлогт тохирсон ертөнцийг таних арга ухаан зааж, бие даан амьдрахыг биеэрээ үлгэрлэн, дагуулж сургадаг, муу явдал, зохисгүй харилцааг хүүхдийнхээ нүдэнд харуулахгүйг хичээдэг, “Зөвийг зөвтгөхдөө зөөлөн үгээр урамшуулж, бурууг засахдаа ч бусдын зөв явдалтай адилтган зүйрлэж ухааруулж чаддаг” билгийн ухаантай өвөг дээдсийн минь хүнээр хүн хийж ирсэн ухаанаас эхтэй сайхан уламжлал бол өнөөдрийн ямагт хүүхдийнхээ дээд эрх ашгийг хүндэлж, хөгжүүлж, санаа бодлыг нь сонсож, хамгаалж  байхыг эрхэм болгодог хуулиар тогтоосон хүүхдийн эрхийн тухай зарчимтай яг таг нийцэж байдаг нь гайхамшиг билээ.

    Монгол төр, монгол хүүхдийнхээ эрхийг хангах асуудалд үеийн үед хүчин чармайлт гаргаж, санаачлагатай ажилласаар ирлээ. 1990 онд НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон цагаас хойш, 5 удаагийн тайланг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүллээ. 2017 оны 05 дугаар сарын 26-д Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийн хэрэгжилтийнхээ талаар НҮБ-д тайлагнаж, дүнгээ тавиуллаа. Удахгүй зөвлөмж ирэхийг бид хүлээж байна. 1996 онд Хүүхдийн эрхийг хангах тухай хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулиудыг тус тус УИХ-аар баталж, хүчин төгөлдөр хэрэгжүүлж байна. Эдгээр хуулиуд нь гэр бүлд суурилсан хүүхдийг эрх, хүүхэд хамгааллын үзэл баримтлалд үндэслэсэн бөгөөд, хүүхдээ эсэн мэнд амьдруулах, хөгжүүлэх, хамгаалах, нийгмийн амьдралд оролцуулах бүхий л боломжийг бий болгоход эцэг эхийн оролцоо, анхдагч үүрэг хариуцлагыг тодорхойлж, хэрэв тэд үүргээ биелүүлэхгүй хуулийг зөрчих юм уу, бүрэн биелүүлэх чадамжгүй бол хүүхдийг гэр бүлтэй нь хамт, төр хамгаалалтандаа авч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах зарчим дээр тулгуурласан, эрх зүйн орчны шинэчлэлтийг хийж, хүүхдүүддээ бэлэг барилаа. Ойрын хугацаанд Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэн найруулгыг УИХ-аар батлуулахад болон бусад нийгэм, эдийн засгийн бодлогын шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэхэд гэр бүл, хүүхэд, залуучууддаа ээлтэй байхад чиглэсэн бодлогыг цаг ямагт баримтлах болно.

    Хүүхдийн баярын энэ өдөр хүүхэд бүрийг бид, гэр бүлдээ, элэг бүтэн жаргалтай байхыг билэгдэж, баяр ёслол, инээдээр дүүрэн өнгөрөөхийг хүсч байгаа боловч, харамсалтай нь хувь тавилангийн эрхээр цаг бусаар эцэг эхээсээ өнчрөн үлдсэн, эцэг эх нь байгаа ч анхаарал халамж тавих үүргээ биелүүлэх чадамжгүйн улмаас “хараа хяналтгүй” хэмээн нийгэмд гадуурхагдан, гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд зовж шаналж байгаа, бас гэрийнхнээ тэжээн боловсролоос холдож, хүүхэд насаа мартах шахан, хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа, гэнэн томоогүй зан, хэрсүүжиж ухаан сууж хараахан чадаагүйн улмаас гэмт хэрэгтэн хэмээх нэр зүүсэн зэрэг хүүхдүүдээ энэ өдөр мартах учиргүй юм. Насанд хүрсэн иргэн бүр хүүхдийн эрхийн зөрчлийг, хүчирхийллийг эсэргүүцэж, зохих байгууллагад үүргийнхээ мэдээлж, мэдээлэл авсан хуулийн болон хүүхдийн байгууллага нь хүүхэд, гэр бүлийн эрх, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг чанартай үзүүлж чадаж гэмээнэ хүүхдүүд хамгаалагдах болно, бид хүүхэд, гэр бүлд ээлтэй, нийгмийг байгуулахын төлөө чармайн ажиллах болно.

    Хүүхдийн цовоо дуу чангаар хадаж, нүүрэнд нь баясал тодорсон царай хаана байна, тэнд хүүхдүүүд аз жаргалтай байдаг. Өнөөдөр аав ээж, хамгийн дотно хүнийхээ гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хаа сайгүй харж болно.

    Өдөр бүр 6 сарын 1 шиг байх болтугай.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ,

    ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН

    ДАРГА  О.АЛТАНСҮХ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!