Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн шүүх, цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран “Иргэний эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Тамгын газрын дарга Б.Амартүвшин, эрх зүйч Д.Ариунболд, шүүхийн ерөнхий шүүгч н.Баатар, 2 дугаар хэлтсийн хэв журмын тасгийн дарга Б.Бямбадорж нар оролцсон байна.
Албаны эх сурвалжийн хэлснээр, “Иргэний эрх зүй” сэдэвт сургалтад хамрагдсан хүмүүст иргэн хүний зайлшгүй мэдэх хуулиудын талаархи гарын авлага тарааж, тэдний сонирхсон асуултад хариу өгсөн аж. Уг сургалтын гол зорилго нь иргэдэд иргэний эрх үүрэг, шинээр батлагдсан хууль, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл өгөхөд оршсон аж.
