MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ж.Эрдэнэбат: Тариаланчдаа дэмжиж чадвал монголчуудынхаа хүнс, тэжээлийг бүрэн хангах бололцоо тэдэнд байна

    Ж.Эрдэнэбат: Тариаланчдаа дэмжиж чадвал монголчуудынхаа хүнс, тэжээлийг бүрэн хангах бололцоо тэдэнд байна

    Мэдээ 2017-05-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Төв, Дархан-Уул аймгаас эхэлсэн Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолт хоёр дахь өдрөө Сэлэнгэ, Булган, Орхон аймагт үргэлжиллээ.

    Сэлэнгэ аймаг улсын нийт ургацын 50-60 хувийг бүрдүүлнэ

    Сэлэнгэ аймаг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 280 аж ахуйн нэгж, 149 иргэн, 305,5 га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулдаг. Энэ онд 174 мянган га талбайд тариалалт хийж байна. Үүнээс 85 мянган га талбайд улаан буудай,  бусад талбайд төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж байна. Тариалалт 60 хувьтай байна, энэ сарын 24 гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Ургацаа бүрэн хурааж чадвал улсын нийт ургацын 50-60 хувийг бүрдүүлэх боломжтой гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулав.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус аймгийн Жавхлант сумын “Хурниад” компанийн хаврын тариалалттай танилцлаа.

    Тус компани сумандаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг бөгөөд 2000 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Энэ онд 1200 га талбайд тариалалт хийгээд дуусч байгаа ажээ.

    Тус компанийн захирал Б.Батболд  "Дэлхий нийтэд технологийн хөгжил өндөр хэмжээнд хүрсэн. Техникийн шинэчлэлт хийж байгаа. Шинэ технологи дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх нь чухал байна” гэж байлаа.  Мөн Засгийн газар татахуун, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгцээтэй дэмжлэгүүдийг өгч байгаад талархлаа илэрхийлэв.

    Ерөнхий сайд дараа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Их шинэстэй" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр уулархаг бүсийн тариан талбайг салхинаас хамгаалах чиглэлээр ойн зурвас байгуулах ажлын анхны шанг татаж, тариан талбайд мод тарилаа.

    Эх орны хөрсөнд ургасан үр илүү сайн ургадаг

    Тус аймаг энэ онд 45 мянган га талбайд тариалалт хийхээс 80 орчим хувьтай байна. 55 мянган тонн ургац авахаар төлөвлөсөн гэж Засаг дарга З.Батзориг хэллээ. Үрийн нөөц, бензин шатахууны асуудлаа салбар яамтайгаа ярьж шийдвэрлүүлсэн байна.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймагт ажиллах үеэрээ “Молор-Эрдэнэ түрүү” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийх будаагаа “Алтантариа” компанид нийлүүлдэг байна. Мөн чацаргана тариалдаг ажээ.

    Улаанбуудайн үрээ 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авдаг байна. Эх орны хөрсөнд ургасан үр ургахдаа ч сайн байдаг хэмээн тус  компанийн захирал  хэлж байсан юм.

    П.Сэргэлэн: ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон аймгийн Жаргалант сумын “Хангал гол” ногоочдын бүлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус бүлэгт 16 өрх гишүүнээр элссэн, нийт 40 га-д хүнсний ногоо тариалдаг. Өнгөрсөн жил 10 га-д байцаа тарьсан, энэ жил 15 га талбайд тариалах байцааны үрсэлгээ хийжээ. Жилд 250-300 тн байцаа хураадаг. Тариаланчид маань эх орныхоо хөрсөнд ургасан төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж  чадлаа. Одоо байцаагаар хангах ёстой. Энэ ажилд идэвхтэй оролцъё гэж ажиллаж байна. Байцаа хадгалалт даахдаа муу. Маш сайн зоорьтой байх ёстой, ер нь эрсдэлтэй. Гэхдээ хичээж ажиллана гэж тус бүлгийн ахлагч Л.Ганбат ярьж байлаа.

    1990-ээд онд Сангийн аж ахуй хувьчлагдахад хэдэн трактор аваад гарсан, нэгийг нь нөгөөгөөр нь нөхсөөр ганц нэгтэй л үлдээд байна. Тиймээс ногоочид бидэнд техник, технологийн шинэчлэл л хэрэгтэй. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг төмс, хүнсний ногоочдод олгох боломжтой эсэхийг тодруулав.

    Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгох тухай хэлэлцсэн. Нарийвчлан судалж шийдвэр гаргах шаардлагатай байгааг Ерөнхий  сайд хэллээ.

    Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон байгаа гэлээ.

    Орхон аймаг энэ онд 3840 га талбайд тариалалт хийж буй.  Үүний 3580 га-д үр тариа, 380 га-д төмс, 348 га-д хүнсний ногоо тариалах юм. Өнөөдрийн байдлаар үр тарианы 80 орчим, төмсний 30, хүнсний ногооны 20 орчим хувийг тариалаад байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Ж.Бат-Өлзий  ярилаа.

    Ж.Эрдэнэбат: Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй  зээл олгох зэргээр тариаланч, ногоочдоо дэмжинэ

    Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

    Тэрээр,

    “-Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна.

    Манай тариаланчид хаврын нэг өдрийг намрын нэг өдөртэй тэнцдэг зүйрлэдэг. Тийм учраас тариалалтын мэдээ цаг тутам өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа. Тариалалт энэ сардаа багтаж дуусахаар байна.

    Сүүлийн үед тариаланчид хөрс хамгааллын технологийг түхүү барихгүй бол хөрсний үржил шим алдагдах, хөрс цөлжих эрсдэлтэй байна. Хөрс хамгаалах нь тариаланч болгоны санаа зовох асуудал мөн. Хөрсөө шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргаж, энэ дүгнэлтэд үндэслэсэн “эмчилгээг” заавал байх ёстой гэдэгт тариаланчид маань санал нэгтэй байгаа. Газар тариалан биднийг олон жил тэжээнэ. Газар нутгаа үр хойчдоо үржил шимтэй хэвээр нь үлдээхийн тулд хөрс хамгааллын асуудлыг өнөөдрөөс ярьж эхлэх ёстой. Энэ чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана” гэлээ.

    -Газар тариалангийн салбарт хүний нөөц дутагдаж байгааг тариаланчид хэлж байна. Засгийн газар хэрхэн яаж анхаарах вэ?

    -Мэргэжлийн сургалтын төвүүд газар тариалан, уул уурхай, нийтийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ёстой. Ийм мэргэжилтэн бэлтгэх сургалтад техник, тоног төхөөрөмжийн хүндрэл  гарна. Аль нэг төв нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнан сургалт явуулдаг байх, энэ төвийг тоног төхөөрөмжөөр хангахад Засгийн газрын оролцоо байх ёстой учраас анхаарч ажиллана. Мөн залуусын хөдөө аж ахуйн салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх нь чухал байна. 

    Тиймээс Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих шийдвэр гаргасан. МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт Атрын III аяныг үргэлжлүүлнэ гэж тусгасан. Өнөөдөр тариаланчидтай уулзахад аяны хүрээнд үзүүлж байсан дэмжлэг, туслалцаа энэ хаврын тариалалтын үеэр ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж байна. Тариаланчдаа хүнээс гуйгаад байхааргүй, хөл дээр нь босгох арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлчих юм бол манай тариаланчдад монголчуудынхаа хүнс тэжээлийг  100 хувь бэлтгэх бололцоо нь бүрэн байна.

    -Төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж чадлаа. Иймд импортын төмсөнд хяналт тавих, хязгаарлах хэрэгтэй гэсэн санал бас гарч байна.

    -Засгийн газар бололцооны хэрээр хяналт тавьж байгаа. Гэхдээ импортын бүтээгдэхүүнийг хориглох бололцоо байхгүй. Харин импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх учиртай. Иймд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг, зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй  зээл олгох зэргээр анхаарах ёстой. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр туршлагатай ОХУ, Украин зэрэг улсаас тоног төхөөрөмж оруулж ирэхээр төлөвлөсөн. Орхон аймгийн Жаргалант сумын ногоочидтой сая уулзлаа. Энэ хүмүүс “Ажил хөнгөвчлөх техник тоног төхөөрөмж авахад туслаач” гэж байна. Сүүлийн үеийн, сайн тоног төхөөрөмжтэй болж байж тариаланчид илүү том талбайд илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ингэж байж импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө.

    -Тариаланчдын ярьж буй бас нэг асуудал нь үрийн чанарын тухай байна.

    -Үрийн аж ахуй байгуулах ёстой. Баталгаатай, найдвартай үрээр ногоочдоо хангах ёстой. Тарианы хувьд аж ахуйн нэгждээ түшиглээд үрийн аж ахуй байгуулах бүрэн боломж байна. Харин хүнсний ногооны хувьд эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч үр, үрсэлгээ хийхгүй бол болохгүй. Жишээлбэл, та бүхэн ногоочидтой уулзахдаа анзаарсан байх. “Өмнө жил ийм үрээр тарьсан, энэ жил өөр үр тарилаа. Энэ арай сайн байх шиг байна” гэж ярьж байгааг. Энэ ямар нэг бодлого байхгүйг харуулж байна. Монголын хөрсөнд тохирсон, хадгалалт даах чадвартай үр мөн үү гэдгийг ногоочид маань л туршаад байгаа болохоос шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаад ирсэн дүгнэлт алга. Тийм учраас ногоочиддоо зориулсан үрийн аж ахуйг бий болгож байж тэднийг зах зээлд өрсөлдөх чадвартай болгох юм гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    2025-10-24 18:01:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

    2025-10-24 14:53:00

    Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ

    2025-10-22 12:52:00

    Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг

    2025-10-20 19:21:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

    2025-10-17 14:56:00

    Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

    2025-10-15 12:59:00

    Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    2025-10-09 18:02:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа

    2025-10-08 17:34:00

    Шинэ мэдээ

    УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
    2025-10-24 18:01:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
    2025-10-24 14:53:00
    Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ
    2025-10-22 12:52:00
    Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг
    2025-10-20 19:21:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй
    2025-10-17 14:56:00
    Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа
    2025-10-15 12:59:00
    Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2025-10-09 18:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа
    2025-10-08 17:34:00
    Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо
    2025-10-08 12:23:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!