MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дарханчууд “Цагаан өмсгөлтний баяр”-ыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ

    Дарханчууд “Цагаан өмсгөлтний баяр”-ыг ёслол төгөлдөр тэмдэглэлээ

    2017-05-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл огоорон зүтгэж яваа  Сувилагч, эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Дархан-Уул аймгийн хэмжээнд тэмдэглэж, “Цагаан өмсгөлтөн” ёслол хүндэтгэлдийн арга хэмжээг аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгууллаа. Уг ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваа, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн  холбооны дарга Б.Батболд нарын тэргүүтэй холбогдох албаныхан оролцож Цагаан өмсгөлтнүүддээ баяр хүргэлээ.  

    Энэ өдөр сувилагч нар болон Эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Төвшин сэтгэл cан"-гаас 7 дахь жилдээ уламжлал болгон Дархан-Уул аймгийн шилдэг сувилагчийг шалгаруулж "Сувилахуйн гэгээн дагина” цом өргөмжлөлийг гардуулав. Энэ удаагийн шилдгүүдээр Хонгор сумын ЭМТ-ын сувилагч н.Дуламсүрэн, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч Ж.Баттүвшин нар шалгарсан. "Сувилахуйн гэгээн дагина"-аар шалгарсан сувилагчийн цом, өргөмжлөлийн хамт 500 мянган төгрөг гардуулан өгсөн юм.

    “Цагаан өмсгөлтөн” ёслолын ажиллагааны оргил мөч нь Шилдгийн шилдгүүдээ тодруулсан явдал байлаа. Тухайлбал, Хувийн хэвшлийн эмнэлэгийн “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Дархан Үйлс эмнэлгийн Ахлах сувилагч Л.Батдулам, Өрхийн Эрүүл мэндийн төвийн “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Гэрэлтэй Өрхийн Эрүүл Мэндийн төвийн сувилагч Л.Бадамсүрэн, Сумын Эрүүл Мэндийн төвийн “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Шарын гол сумын ЭМТөвийн сувилагч П.Амарбаясгалан,  “ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч Д.Ариунаа, “ШИЛДЭГ АРГА ЗҮЙЧ”-ээр аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл Мэндийн төвийн Хавдар бүртгэгч, арга зүйч Я.Отгонзаяа, “ШИЛДЭГ АХЛАХ СУВИЛАГЧ” –аар Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн ахлах сувилагч Ж.Цэрэндолгор, “ШИЛДЭГ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН”-ээр Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн Цусны салбар төвийн Технологич бага эмч Х.Нуржан, “ШИЛДЭГ ЭХ БАРИГЧ”-аар Амаржих тасгийн эх баригч Д.Хорлоожав, “ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн сувилагч Г. Наранцэцэг нар нь тус тус өргөмжлөгдлөө.

    Манай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 638 сувилагч, эрүүл мэндийн тусгай мэргэжилтэн өнөөдрийн байдлаар ажилладаг байна. Тэд баярын өдрөөрөө шидгүүдээ тодруулан алдаршуулахаас гадна аймаг, сум болон төрийн одон медалиар энгэрээ мялаав.

    2017 оныг “Эх хүүхдийн сувилахуйн чанар хүртээмжийг сайжруулах” жил болгон зарласантай холбоотойгоор тус уриан дор Сувилахуйн баг хамт олон маань аймаг, орон нутагтайгаа хамтран олон ажлуудыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг тодорхойлох, нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор эмч нарын  “PUBLIC HEALTH - 2017 ”эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсанаас гадна төрөлжсөн сувилахуйн чиглэлээр хийгдсэн 6 төрлийн сургалт, “Сувилагчийн нэг өдөр” өдөрлөг зэргийг нэрлэж болно.  2016-2020 оны Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Урт хугацааны асаргаа сувилгааны төв” байгуулахыг тусган аймгийн удирдлагууд Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  Харин улсын хэмжээнд Эрүүл мэндийн яамнаас “Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийг салбарт анх удаа батлан 32 бүлэг ажлыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж үр дүнгээ өгч эхлээд байгааг холбогдох албаныхан онцолж байлаа. Ийнхүү эрүүл энхийн торгон манаанд цаг наргүй хүчин зүтгэж, үйлчлүүлэгчийн зовиур шаналалыг арилгахын төлөө авъяас чадвар, зүрх сэтгэлээ зориулсан сувилагч, эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүдэд зориулсан “Цагаан өмсгөлтөн” хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөв.

    М.ГҮНЖИЛХАМ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    2025-09-17 11:16:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
    2025-09-15 15:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!