MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСЭЭС ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    АЙМГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСЭЭС ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    2017-05-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн ЗДТГ-аас эрхлэн зохион байгуулсан “ТӨР,  НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ 2017” аймгийн зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны Нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Мөн аймгийн Засаг дарга, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулж, JCI Дархан салбар, Монголын спорт аялалын холбооны Дархан салбар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, ХААИС-ийн дэргэдэх “Бизнес судлал, сургалтын төв” ТББ, Дарханы оюутны холбоо, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Дархан-Уул аймаг дахь салбар, аймгийн ахмадын хороо, ахмад багш нарын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоодтой 10 санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

    Дээрх гэрээ, санамж бичгүүдийн хүрээнд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа өргөжиж, нийгмийн салбарт дараах ажлуудыг бодлогын түвшинд хийгээд байна. Тухайлбал: Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Хөдөлмөрийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу бүртгүүлж, баталгаажуулан холбогдох хэлтэс, агентлагуудад үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэхийг албан тоотоор мэдэгдэж хүргүүлсэн байна.

    Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Ахмадын хороо хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай санамж бичгийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлттэй эмийг жороор олгох тухай хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЭМНДХэлтэстэй хамтран зохион байгуулсан байна. 5 дугаар сарын 03-наас эхлэн Хяналт тавих ажлын хэсэгээр ахмадын хороо ажиллахаар боллоо. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрт ажлын хэсэгт орж ажиллаж байгаа аж. Ахмад настны тухай шинэчилсэн хуулийг сурталчилах ажлыг аймгийн 4 сумдаар зохион байгуулж, 420 орчим ахмадуудыг хамруулсан байна.

    Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд: Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөлөөс “Хэрэглэгчийн төв  байгуулах” төслийг 2.2 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зах зээлд бараа  ажил үйлчилгээ ханган нийлүүлэгчийн ажлын хариуцлагыг дээшлүүлэх ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд шатахуун түгээх станц, саун халуун усны газар зэрэг 14 байгууллагын 38 ажилчдад “Зөв хандлага–соёлтой үйлчилгээ” сэдэвт сургалтыг аймгийн МХГазар, СХЗГ, ОБГазар, БОАЖГазар зохион  байгуулсан байна.

    JCI дархан салбар байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд: Аймгийн Засаг даргын 2017 оны А/121 дугаар захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. 

    ХХҮГазар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай санамж бичгийн хүрээнд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байрны ашиглалтын гэрээг шинэчилэн байгуулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, Эмнэлэг хөдөлмөр магадлах комисс, ХБИНЗөвлөл хамтран “Ээлтэй орчин” төсөл боловсруулж, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт хүссэн байна.

    Монголын спорт аялалын холбооны Дархан-Уул аймаг дахь салбартай байгуулсан санамж бичгийн хүрээнд: “Бямба гарагийн алхалт” арга хэмжээг төрийн албан хаагчдад зохион байгуулж нийт 1200 гаруй албан хаагчид оролцоод байна. Мөн хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Дархан сумын 4, 15 дугаар сургуулийн багш, сурагчдын дунд явган аялалыг зохион байгуулж, 120 гаруй хүн хамрагдсан байна.

    Хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд: Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдрийг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний зохион байгуудж,  нийт 1647 иргэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Нээлттэй хаалганы үеэр хувийн хэвшлийн 10-н эмнэлэг 279 иргэнд үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээг үзүүлж 62 шинжилгээ авч, 91 иргэнд сэргээн засах эмчилгээг хийсэн байна.

    Ахмад багш нарын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд: Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар Ахмад багш нарын холбоотой хамтран Шарын гол сумын 80 гаруй багш нарыг хамруулсан “Багшийг ажлын байран дээр нь чадавхжуулах” сургалтыг зохион байгуулав.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!