УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлагаар “Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” Англи хэл, Математикийн олимпиадыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл, Урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Математикийн олимпиад өнөөдөр /2017.04.29/ Оюуны ирээдүй цогцолборын "А" байранд болж байна. Олимпиадад 12 дугаар ангийн 170 гаруй сурагч оролцон мэдлэг оюунаа сорьж байна.
Энэхүү олимпиадад оролцож шагналт байранд шалгарсан сурагчдыг буюу I байрыг эзэлсэн нэг сурагчийг алтан медаль, 200 мянган төгрөг, minibook-р, II байранд орсон хоёр сурагчийгмөнгөн медаль, тус бүр 150 мянган төгрөгөөр шагнах бол III байрыг эзэлсэн 3 сурагчийг хүрэл медаль, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн тусгай байранд 5 сурагчийг шалгаруулж тус бүр 20 мянган төгрөгөөр шагнахаас гадна I байр эзэлсэн сурагчийг бэлтгэсэн багшийг 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
"Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг" Англи хэлний олимпиад маргааш буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр болно.
М.ГҮНЖИЛХАМ