УИХ-ын гишүүн
Б.Баттөмөр өнөөдөр /2017.04.29/ тойрогтоо ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул
аймгийн Эрүүл мэндийн газарт өнөөдөр /2017.04.29/ нээлтээ хийж буй Симуляци буюу
гардан үйлдлийн сургалтын төв, Хоол сургалтын төв зэрэг эрүүл мэндийн хоёр
сургалтын төвийн нээлтэнд оролцлоо. Симуляци сургалтын төвийг БНСУ-ын Raphiel
international байгууллагын "Эмч
мэргэжилтнийг чадавхижуулах"төсөл болон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн
дэмжлэгтэйгээр байгуулжээ. Энэхүү сургалтын төвийг байгуулсанаар залуу эмч,
мэргэжилтнүүд хөдөө сумдын эмч нар төдийгүй нарийн мэргэжлийн эмч нар өөрсдөө давтан
суралцаж мэдлэг туршлагаа дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Нээлтийн үеэр ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд зүрхний шигдээс үед амилуулах тусламж үйлчилгээг багаараа хэрхэн хийдгийг үзүүлэх сургалтаар үзүүлж сонирхуулав.
М.ГҮНЖИЛХАМ