Дархан-Уул аймгийн Монгол
Ардын намын хорооны дарга, аймгийн
Засаг дарга С.Насанбатын санаачлагаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ"Нээлттэй хаалганы өдөрлөг"
нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2017.04.29/ болж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн
эмнэлэг, Өрхийн
эрүүл мэндийн төвүүд болон хувийн
хэвшлийн 12 Эрүүл
мэндийн байгууллага нэгдэн элэг,
чихрийн шижин, умайн хүзүүний хавдар, хөхний хавдар зэрэг бүх төрлийн илрүүлэг
үзлэг болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үзлэг хийж байгаа төдийгүй 0-5 насны
хүүхдүүдэд бичил тэжээл тараах, А витаминд хамруулах,
сургалт сурталчилгаа хийх зэрэг эрүүл
мэндийн үйлчилгээг хүргэж байна.
Тус өдөрлөг нь ажлын өдрүүдэдцаг гарган эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнууд, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амралтын өдрөөр авах боломжийг бүрдүүлж буйгаараа ихээхэн ач холбогдолтой. Иргэд та бүхэн өнөөдөр буюу 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цагаас өмнө амжиж аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж эмнэлэгийн тусламж үйлчилгээг авах боломжтой гэдгийг дуулгая.
Эрүүл мэндийн салбар болон Иргэдийн эрүүл мэндийн асуудалд Засгийн газрын зүгээс баримталж буй бодлогын хүрээнд ЭМЯ-наас 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан байдаг. Энэ нь иргэдийг өвдөхөөс өмнө нь урьдчилан сэргийлэх чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг өдөрлөгийн нээлтийн үеэр мэдээллэв. 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор "Эрүүл мэндийг дэмжих сан"-г сэргээсэн болон "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа зэргийг дурдаж болно. Мөн Эрүүл мэндийн даатгалаас 10.2 орчим тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулахаар төлөвлөжээ.
М.ГҮНЖИЛХАМ