MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Н.МӨНХБАЯР: МАНАЙ ХАМТ ОЛОН ИРГЭД, ДААТГУУЛАГЧДАД ТҮРГЭН ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХЭЭР ЦАЙНЫ ЦАГГҮЙ АЖИЛЛАХ САНААЧИЛГА ГАРГАСАН

    Н.МӨНХБАЯР: МАНАЙ ХАМТ ОЛОН ИРГЭД, ДААТГУУЛАГЧДАД ТҮРГЭН ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХЭЭР ЦАЙНЫ ЦАГГҮЙ АЖИЛЛАХ САНААЧИЛГА ГАРГАСАН

    2017-04-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяртай Эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жил, хэлтсийн 55 жилийн ой энэ сарын 28-нд тохиож байгаатай холбогдуулж ярилцлаа. 

    - Тэмдэглэлт ойнууд тохиож байгаа юм байна. Ой угтаад ямар ажлуудыг өрнүүлж байна вэ?

    - Бид байгууллагынхаа ойгоо баяр ёслол гэдэг үүднээс нь биш шинэ байртай болсных өрөө тасалгаагаа, гадна орчноо тохижуулж дуусгахаас эхлээд хийх зүйл их байна. 2017 оныг салбарын хэмжээнд “ Эерэг хандлага-чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласантай холбогдуулан “ Чанартай үйлчилгээ-соелтой харилцаа” 75 хоногийн аян зохион байгуулж ажилтнуудын хариуцлага, сахилгыг сайжруулах, ёс зүйг дээдэлсэн соёлч үйлчилгээг нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Мөн Хэлтсийн 55 жилийн ойг угтан Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэхээр зорилттой ажиллаж байгаа. Мөн үйл ажиллагааг сайжруулах 75 шинэ санал, санаачилга гаргаж, бүтээлч ажил зохион байгуулахаар болсон.

    -Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хичнээн албан хаагчидтай ямар ямар чиглэлийн үйлчилгээг даатгуулагчдад үзүүлж байна вэ?

    -Манай хэлтэс нь батлагдсан орон тооны хүрээнд нийт таван тасаг, 46 орон тоотойгоор ажиллаж байна.

    Бид 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжаар 38872,9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 39781,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлж 908,1 сая төгрөгөөр давуулж төлөвлөгөөгөө 102,2 хувьтай биелэгдсэн. Харин энэ оны эхний улирлын байдлаар 9324,2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 9789,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 105 хувьтай байна. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын хувьд өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгний байдлаар 608 ажил олгогчийн 4015,7 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүссэн учраас ажил олгогчдод тавих шаардлагыг өндөржүүлж өр авлагыг жилийн эцэст 2929,9 сая төгрөгт хүргэн бууруулан ажилласан. 2017 оны 01 дүгээр улирлын байдлаар Шарын гол ХК 580,1 сая төгрөг, “Дархан-Ус суваг” ХК-ийн 369,0 сая төгрөг, Эрэл цемент ХК-иас 181,6 сая төгрөг, Газар хэвлий ХХК 74,6 сая төгрөг, Дулаан шарын гол ХК -67,3 сая төгрөгийн авлагатай байна.

    -Аймгийн хэмжээнд нийт хичнээн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах орчныг бүрдүүлсэн вэ?

    -Нийт 51069 иргэнд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Албан хаагчдын санаачилгаар зорилтот бүлгийн иргэдэд ЭМД-ын дэвтэр үнэ төлбөргүй олгох ажлыг тогтмол зохион байгуулж ирлээ. Оны эхний 1 дүгээр улирлын байдлаар ЭМД-ын сангаас 29732 иргэд даатгуулагчид 1562,4 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээний зардал авсан байна. Ажил хөдөлмөр эрхлээгүй 4200 орчим иргэн, 340-өөд малчин, 660 гаруй оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулж, эрүүл мэндийн даатгалын санд 171.3 сая төгрөгийн орлогыг тус тус хуримтлуулсан байна.

    -Хэлтсийн дэргэдэх ЭХМК нь 2017 оны 1 дүгээр улиралд хэдэн удаа хуралдаж хичнээн даатгуулагчдад хүрч ажиллав?

    -Хэлтсийн дэргэдэх ЭХМК нь энэ оны 1 дүгээр улиралд 13 удаа хуралдаж нийт 1013 даатгуулагчдын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгах, тогтоох, цуцлах хөдөлмөрийн нөхцлийг солих шийдвэр гаргасан. Нийт 377 иргэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг хугацаагүйгээр тогтоолгосны 312 иргэнийг дахин магадлан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгаж 82,5 хувьтай ажиллалаа.

    -Хөнгөлөлттэй эмийг иргэд даатгуулагчдад хэрхэн тэгш хүртээмжтэй олгож байна вэ?

    -Хөнгөлөлттэй олгодог эмийг иргэд, даатгуулагчдад тэгш хүртээмжтэй олгох зорилгоор Аймгийн ахмадын хороо, Эрүүл мэндийн газар, Эмийн холбоо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдн ахлагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн дүнд хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж энэ онд хийх зорилтоо тодорхойлж ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж эхэлсэн.

    10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлдөг болсонтой холбоотойгоор 3 дугаар сарын 31-ний байдлаар 67,4 мянган хүүхэд нэг тэрбум төгрөгийн эмийг үнэгүй аваад байна.

    -Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад аймгийн Аудитын газраас 2016 онд шалгалт хийсэн. Ямар ямар зөвлөмжүүдийг хүргүүлсэн вэ? Түүнийг хэрхэн яаж хангаж ажиллаж байна вэ?

    -Аймгийн Аудитын газраас хийсэн 2016 оны байгууллагын үйл ажиллагааны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлттэй дүгнэгдсэн. Далайван Аудит нийгмийн даатгалын сангийн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Харин аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба саяхан 3 дугаар сарын 20-нд манай хэлтсийн үйл ажиллагааны 2015-2016 оны тайланд хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

     “Тэтгэвэр тогтоолт, олголт шалгах” аяны хүрээнд  4 сумын нийт 13719 тэтгэвэр авагчийн хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж ажлын гүйцэтгэлийг 100 хувьтай хийж гүйцэтгэлээ. Тэтгэврийн хувийн хэргийг нягтлан шалгахад үндэслэлгүй баримтаар тогтоосон, хуулийн заалт буруу хэрэглэсэнээс дөрвөн хүний 4,8 сая төгрөгийн тэтгэврийг тус тус төлүүлэх, 9 хүний 4,7 сая төгрөгийн тэтгэврийг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Нийт 206 даатгуулагч банкаа сольсон байна. Үүнд: Хаан банк-127, Төрийн банк-23, Чингис хаан банк-46, Капитал банк-10, Тэтгэвэр урьдчилан авсан дөрвөн хүнд 1,5 төгрөг олгосон. 

    - Иргэд даатгуулагчдад түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлэх нь төрийн албан хаагчдын үүрэг байдаг. Энэхүү үүргээ та бүхэн хэрхэн биелүүлж байна вэ?

    -Нүүдлийн хурлыг улирал тутам Шарын гол суманд зохион байгуулж алслагдсан сумын иргэдэд байнга сургалт зохион байгуулж байна. Манай хамт олон иргэд, даатгуулагчдад түргэн шуурхай үйлчлэхээр цайны цаггүй ажиллах санаачилга гаргаж, энэ оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлж байна. УИХ-ын гишүүдийн иргэдтэй хийсэн найман удаагийн уулзалтын үеэр Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчиллаа. Хэлтсийн албан ёсны darkhan-ndaatgal.gov.mn цахим хуудсыг шинэчилж иргэд даатгуулагч, ажил олгогчдод мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна.

    2016 онд есөн байцаагч дотоод сүлжээний мессенжер буюу инбит эрхтэй ажиллаж байсан бол энэ онд 39 байцаагчид эрх нээж, нэр хаяг, нэршилийг стандартын дагуу болгон шинэчиллээ. Түүнчлэн аймгийн Darkhan.gov.mn веб сайт, орон нутгийн телевизүүдтэй хамтран ажиллаж, мэдээ мэдээллийг олон удаагийн давтамжтайгаар иргэдэд шуурхай хүргэж байна.

    - Нөгөө талаас албан хаагчдаа хөгжүүлэх тэдэн рүү чиглэсэн сургалтыг хэрхэн явуулж байна вэ ?

    - 2017 онд нийт байцаагч, ажилтнуудынхаа харилцаа хандлага, ур чадварыг сайжруулах зорилтын хүрээнд “Хувь хүний манлайлал”, “Илтгэх урлаг ба багаар ажиллах чадвар”, “Бие хүний хандлага чухал болох нь”, “Албан хэрэг хөтлөлт найруулга зүй”, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө,орлогын мэдүүлгээ хэрхэн оруулах, мэдүүлэг өгч буй албан хаагчдын түгээмэл алдаа, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сургалтуудыг шат дараатай зохион байгуулж ур чадвар, мэдлэг боловсролыг нь дээшлүүлсэн.

    -Иргэд рүү чиглэсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад ямар ямар нэмэлт өөрчлөлт орсон бэ?

    - Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ, ЗГ, ХНХЯ-наас хууль эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс дээш настай эмэгтэйчүүдийг хамруулсан “Ахмад настны тухай хууль”, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулиудыг шинэчлэн найруулж батлуулсан.

    “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д цэргийн алба хаагч энгийн байгууллагад ажилласан нэг жилээ цэргийн байгууллагад зургаан сар ажилласнаар шилжүүлэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжийг нээж өгсөн. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 1995-2016 онд тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож нэг удаа нөхөн төлөх эрхтэй болж байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 1995-2016 оныг бүрэн хамруулан төлбөл нэг удаа 1,9 сая төгрөг, харин 2001-2010 оныг хамруулан нөхөн төлбөл 727,3 мянган төгрөг тус тус төлөхөөр болсон. Энэхүү Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2018 оны нэгдүгээр сараас эхлэж хэрэгжинэ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэхийн зэрэгцээ малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлууллаа.  Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж иргэд тэтгэврээ урьдчилж хүүгүй авах бас өөрсдөө банкаа сонгодог боллоо. “Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийг мөн л 2018 оны нэгдүгээр сараас эхлэж хэрэгжүүлнэ. Мөн 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой “Залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Уг хууль нь Залуучуудын хөгжлийн талаарх анхны хууль болж байгаагаараа онцлогтой.

    Ярилцсан: Л.Буянхишиг

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!