УИХ-ын
гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймгийн Боловсрол Соёл, Урлагийн газартай хамтран Англи хэл, Математикийн
олимпиадыг “Дарханы сурагчид оюунлаг, авьяаслаг” уриан дор 4 дүгээр сарын
29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү олимпиадыг БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Ахлах
боловсролын үндэсний цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд энэ оноос уламжлал болгон зохион байгуулахаар болсон тухай холбогдох албаныхан мэдээллэв.
Олимпиадад оролцсон сурагчдыг оноогоор байр эзлүүлж I байр -1, II байр -2, III байр -3 сурагчийг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, 5 сурагчийг тусгай шагналаар шагнаж урамшуулна.
Лавлах утас: 9902-0488, 9902-9496
М.ГҮНЖИЛХАМ