MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дархан-Уул аймагт 2017 онд нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ

    Дархан-Уул аймагт 2017 онд нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ

    2017-04-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байна. Дарханчууд 2017 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлтээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15:00 цагт албан ёсоор нээж байна. 

    Дархан-Уул аймагт 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөгийн, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 194.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон замын сангийн 4.9 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

    1.  Боловсролын салбарт

    2016-2017 оны хичээлийн жилд Дархан сумын 5 дугаар баг 25-р цэцэрлэг шинээр ашиглалтанд орж сургуулийн өмнөх боловсролд 100 хүүхэд  хамрагдах боломжтой боллоо.  Шарын гол сумын 2-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг 100.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнээр 35.0 хүүхэд хүлээж авах чадалтай 2 анги  нээх боломжтой болно. 

    Хонгор сумын 14-р сургуульд 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар стандарт ширээ сандалаар  хоёр  ангийн хамруулахаар  төлөвлөсөн.

    Дархан сумын “Од” цогцолбор сургуулийн барилгын дээвэр засварын ажлыг 100.0 сая төгрөг, 18-р сургуулийн барилгын дулааны узелийн ялтсан дулаан солилцуурыг 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилэхээр төлөвлөжээ.

    Япон улсын өвсний үндэс төслийн хүрээнд Хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны засварын ажлыг 160.0 сая төгрөгөөр, Дархан сум Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг 180.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  хийж гүйцэтгэх юм байна.  

    2.  Жишиг хороолол төсөл

    “Жишиг хороолол-5” төслийг Дархан сумын 5-р багт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Тус багийн 20-4, 20-7-р байрны гадна сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай бүхий  тохижилтын ажил болон  авто машины зогсоол шинээр гаргах ажлыг 110.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Эрүүл мэндийн газрааснийтийн орон сууцны 2-60 байр хүртлэх явган зам ногоон байгууламжийн ажилд нийт 51.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. 

    3.  “Тохилог хороолол” төсөл

    “Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын 1-р багт 340 метр авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 149.1 сая төгрөгөөр, Дархан сумын 3-р багт 2.7 км сайжруулсан шороон замыг хатуу хучилттай болгох эхний үе шатны ажил болох 900 метр авто замыг хатуу хучилттай болгоход  ажилд  482.6 сая төгрөг, Дархан сумын 6,7,8 дугаар багийн дундах 3.2 км авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох 1.0 км авто замын хатуу хучилттай болгоход 600.0 сая төгрөг, Дархан сумын 25 дугаар хорооллын доторх авто замыг хатуу хучилттай болгох ажлын эхний үе шатны ажил болох 500 метр  авто замын ажлыг 200.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.  

    4.  “Орон нутгийн авто замыг сайжруулах хөтөлбөр”

    Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын төмөр бетон гүүр хүртэлх 1.4км авто замын  шинэчлэлтийн ажлыг  787.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд тус ажлыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. 

    “Шинэ-Хуучин Дархан”-ыг холбосон 8.0 км авто замын эхний хэсэг болох 2.48 км, 7 метрийн өргөнтэй, 2 урсгалтай,  зорчих хэсэг бүхий гэрлэн дохио, явган замын гэрэлтүүлэгтэй иж бүрэн авто замын ажлыг байнгын ашиглалтад 2016 онд орсон бөгөөд 2017 онд тус авто зам дагуух ногоон байгууламж, явган зам, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. 

    Тус авто замыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 сарын 17-ны өдрийн  88-р тогтоолоор“Барилагчдын нэрэмжит өргөн чөлөө” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн. 

    Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто зам /47.9 км/, Дархан-Шарын гол чиглэлийн  авто замын 24.7 у/м төмөр бетон гүүр, Хараа голын 135 у/м төмөрбетон гүүрийн засвар, Дархан сумын 11, 12, 13 дугаар хорооллын автозамыг, зурагтын толгой давуулж холбох 8 км авто зам, Хонгор сумаас Салхит баг хүртлэх  13.1 км авто зам, 15 дугаар багийн Мангирт хороолол доторх авто зам /2.1 км/, Дархан сумын 1,2-р багийн дагуух 6-н буудлаас үерийн далан хүртлэх авто зам /3.4 км/, Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн авто зам, Дархан сумын 13 дугаар багийн авто зам нийт 54.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төсөл арга хэмжээг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр  зураг төсвийг хүргүүлээд байна.  

    5.Гэрэлтүүлэг

    Дархан сумын 2 дугаар багт сайруулсан шороон зам дагуу 480 метр газарт 12ш лэд гэрэлтүүлэг, Эрдэнэс плазагаас Альфа хотхон хүртлэх 180м газарт 6 ш  лэд гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 17.9 сая төгөргөөр, Мобикомын уулзвараас онгоцны буудал хүртлэх авто зам дагуух гэрэлтүүлгийн толгойг сүүлийн үеийн лэд гэрэлтүүлгээр солих ажлыг 29.9 сая төгрөгөөр, Дархан сумын 15-р багт 4-н хэсэг газарт 120ш лэд гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 134.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн.

    Мөн Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээс Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын алслагдсан гэр хорооллын гудамжнуудыг гэрэлтүүлэгтэй болгох, аймаг, сум орон нутгийн  өнгө үзэмж сайжруулах ажлын хүрээнд 1 сая еврогийн төслийг боловсруулж холбогдох бичиг баримтыг Сангийн Яаманд хүргүүлсэн бөгөөд уг төсөл хэрэгжвэл нийт 1869ш гэрэлтүүлэг 153ш камер шинээр суурилуулах боломж бүрдэнэ.

    5.   “Миний гэр-Манай байр” аймгийн дэд хөтөлбөр

    Дархан сумын Өргөө, 4, 9, 10, 12, 14, 16-р багийн нийтийн орон сууцны орцны  65ш хаалга, Шарын гол сумын нийтийн орон сууцны орцны 30ш кодтой, дулаалагтай, соронзон зүрхэвч бүхий төмөр хаалгыг 98.1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

    Дархан сумын 11-р багийн 9 дүгээр байрны дээвэр засвар, 10 дугаар байрны иженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг 42.0 сая төгөргөөр, НОС-ны дээвэр засварын ажлыг 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

    Дархан сумын 13,14,16 дугаар багийн нутаг дэвсгэрийг бүрэн камерийн системд шилжүүлэх ажлыг 40.0 сая төгрөгөөр, Дархан сумын 18-н хэсгийн байцаагч нарт зөөврийн компьютор, энгэрийн камер, радио станц, 4 дүгээр багт цагдаагийн пост шинээр нээхэд 27.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

    6.  “Ном, Авьяас” хөтөлбөр

    Тус хөтөлбөрийн хүрээнд 2013-2016 онд нийт 80.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн бөгөөд 2016-2017 онд Дархан-Уул аймгийн ЗДТГазар болон Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагтай хамтран 50,50 хувийн хөрөнгө оруулалттайгаар буюу 804.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 5-р багт Хүүхэд хөгжлийн ордоны барилгын ажлыг 2017 оны 4 дүгээр сарны 20-нд бүрэн дуусгах төлөвөлгөөтэй ажиллаж байна. Хүүхэд хөгжлийн ордон бүрэн ашиглалтанд орсноор Дархан сумын хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм.

    7.  “Спортлог  Дарханчууд”  аймгийн дэд хөтөлбөр

    Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  "Бид олимпийн эзэд" төслийг хэрэгжүүлж  2016, 2017 онд хэрэгжүүлсэн бөгөөд тус ажлын хүрээнд 57.2 сая төгрөг, Авьяас хөтөлбөрийн хүрээнд  2013-2016 онд нийт 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын хийснээр Дархан сумын Энэрэл цогцолбор сургуулиас 2017 онд  Австри улсад зохиогдож буй  Өвлийн пара олимпын анхны олимпын аварга төрлөө.

    8.“Шарилжгүй Дархан”  аймгийн дэд хөтөлбөр

    Дархан-Уул аймагт амьсгалын замын харшлын чанартай нийт өвчлөлийн 62.5 хувь нь ургамалын гаралтай харшил байгаа бөгөөд  6,7,8-р саруудад шарилжийг хадах, тайрах, танах, хор цацах зэрэг арга хэмжээг авхаар төлөвлөсөн бөгөөд тус ажилд нийт 9.9 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Мөн НААҮГазрын үржүүлгийн талбайд өвлийн хүлэмж шинээр барих ажлыг 75.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

    9.Багийн хөгжлийг дэмжих

    Дархан сумын 6,7-р багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах /багийн төв, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг/  ажлын хүрээнд Дархан сумын 6-р багт 80.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барилга барих, 7-р багт төрийн үйлчилгээ явуулах байр худалдан авахад 160.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн “Нэгдсэн эмнэлгийн харьяа Сэтгэц наркологийн төвийн барилгын дээвэр засварын ажлыг 54.0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.


    НИЙТЛЭСЭН: Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!