MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “АРХИГҮЙ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 31.992.000 ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ

    “АРХИГҮЙ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 31.992.000 ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ

    2017-04-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Энэ сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөл хуралджээ. Тус хурлаар Дархан-Уул аймгийн “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонссон байна.

    “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлсэн байна.

    Энэ хугацаанд буюу 2014 онд нийт 20.192.000 төгрөг, 2015 онд 8.3 сая, 2016 онд 3,5 сая, нийт 31.992 .000 төгрөгийг зарцуулж, хөтөлбөрийн хэрэгжилт 85%-тай хэрэгжсэн хэмээн аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс мэдээллэсэн юм.

    Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд архины албадан эмчилгээнд 43 хүн, сайн дурын болон сэтгэл заслын зэрэг эмчилгээнд 158 иргэн хамрагдсан байна.

    Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн тасгийг өргөтгөн архаг архичид хэвтэн эмчлүүлэх 10 ортой болгож, эмнэлгийн техник тоног төхөөрөмж, бусад хэрэгслээр хангаж нийт 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсаны үр дүнд 2014 онд 65, 2015 онд 219, нийт 284 архины хурц болон архаг хордлого, солиорол, дэмийрэлтэй архинд донтох эмгэг бүхий иргэдэд хордлого тайлах эмчилгээг үзүүлж, бие махбодь, сэтгэцийн хүндрэл өгсөн тохиолдолд хэвтүүлэн эмчилжээ.

    Эрүүл мэндийн газраас “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Зөв амьдрал бичил төслийг хэрэгжүүлж, их дээд сургуулиудын дунд уралдаан зохион байгуулан, теле нэвтрүүлэг хийх, сэтгэл заслын өрөөг тохижуулж, “Зөв амьдрал” сургалтыг зохион байгуулж 1500 иргэн хамрагдаж, эмчилгээ сургалтын хөтөлбөрт 49 иргэн хамрагдаж “Итгэлцлийн гэрээ” байгуулж эмчлэгдсэн байна.

    Аймгийн Засаг даргын захирамжаар хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаагүй, стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй, зураг төсөлгүй баригдсан  Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй 116 цэгийн тусгай зөвшөөрлийг цуцлан Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг цэгийн тоог 35 хувиар бууруулжээ.

    Аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран мэргэжил эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд 13 иргэнийг хамруулж, 7 иргэнийг байнгын ажлын байранд, 61 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллалаа.

    Хөтөлбөрийн хүрээнд “Зөв амьдрал” бичил төсөл, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон 1, 2”, “Архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлье”, “Архигүй-Дархан, архигүй цагаан сар” зэрэг аян, ”Өсвөр үе залууст ээлтэй орчин бүрдүүлж эрүүл амьдрахад нь тусалъя” зэрэг сэдэвт зөвлөгөөн, “Та хичээ–Бид дэмжье”, “Гэр оронгүй тэнэмэл иргэд-2”, “Архинд донтох нь өвчин”, “Архидалтын үе шат”, “Архи, тамхины хор уршиг”, “Согтуурлын үе шат”, “Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал”, “Согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ” зэрэг сэдэвт сургалт, “Сар шинэ”, “Хяналт-Шалгалт”,  “Согтуу”, “Архи”, “Бид дэмжье-Та хичээ”, “Зочид, дэн буудал, “Эмх цэгц”, “Шөнийн сурвалжлага”,”Архи тамхи шинэ үеийн сонгол биш”, “Төгсөлт”, “Амрыг-эрье” нэвтрүүлэг, “Дархан амгалан хот”, “Өсвөр үеийг архинд донтох өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Интернет, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгоход анхаарах асуудал” зэрэг хэлэлцүүлгүүд, “Хууль сурталчилах” өдөрлөг зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 77 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 59700 ажилтан албан хаагч, иргэнийг хамруулж 21500 ширхэг гарын авлага материал тараажээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!