MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар шинээр 15 стандарт батлав

    Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар шинээр 15 стандарт батлав

    2017-04-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    2017 оны 4 дүгээр сарын 6-нд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны Стандартчиллын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 6 салбарын 15 стандартыг хэлэлцэн батлалаа.
    Тус хуралдаанаар баталсан стандарт:
    Эрүүл мэндийн- 1, Чанарын менежментийн тогтолцооны- 3, Газрын тос, байгалийн хийн 5, Эрчим хүчний салбарын 1, Хөдөө аж ахуйн салбарын 1, Хөдөлмөрийн аюулгүй байдлын 4 стандартыг тус тус батласан.
     Газрын тос, байгалийн хийн 5 стандарт
    2015 оны 6-р сард батлагдсан “Эрчим хүчний тухай” хуульд хийн хангамжийн сүлжээ болон шугам сүлжээгээр дамжуулан хийг хэрэглэх харилцааг зохицуулсан заалтын дагуу Эрчим хүчний яамнаас олон улсын жишигт нийцүүлэн баримт бичгүүдийг боловсруулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд Хийн хангамжийн сүлжээ. Нэр томьёо, тодорхойлолт, Хийн хангамжийн сүлжээ. Хийн Техникийн ерөнхий шаардлага,  Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглах байгалийн хий. Техникийн шаардлага суурь стандартуудыг боловсруулж батлууллаа. 
    Түүнчлэн ОХУ болон БНХАУ шатахууны стандартуудаа 2013 онд шинэчлэн баталсаны дагуу ОХУ 2016 оны 7 дугаар сараас, БНХАУ 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Евро-5 ангилалд нийцэх шатахууны хэрэглээнд шилжсэн. Монгол Улсын 3.3.4 Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 4.1.6 –т “Хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд энэхүү зорилтын хүрээнд Дизелийн түлш. Техникийн шаардлага, Дотоод шаталтат хөдөлгүүрийн түлш. Автобензин. Техникийн шаардлага стандартуудыг шинэчлэн боловсруулж батлууллаа.   Газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч 
    салбарын яам, төрийн захиргааны байгууллагуудаас Улаанбаатар болон томоохон суурин газруудад 2017 оноос шатахууны чанарыг Евро-4,5 стандартад шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд евро ангилалын шатахууны хэрэглээнд шилжих нь агаарын бохирдлыг бууруулах, хүний эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 
    Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны хүрээнд 4 стандарт
    Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс түүхий эдийн иж бүрэн санаачлага төсөл болон Физик Техникийн Хүрээлэнтэй хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл. Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага  тогтоосон стандарт өнөөгийн байдлаар Монгол улсад байхгүй бөгөөд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдолтой нөхцөлд ажилладаг ажилчдад зориулан АХХ-ийг зөв сонгох, үр нөлөөтэй хэрэглүүлэхэд нь арга зүйн удирдамж болох олон улсын жишигт нийцсэн стандарт зайлшгүй хэрэгцээтэй юм.
    Мөн өнөөгийн байдлаар ажлын байрны агаарт нийт тоосны концентрацийг хэмжих MNS 5010:2001 аргыг мөрдөж байна. Энэ нь 1970-80 оны үед ашиглаж байсан багаж хэрэгслийг ашиглахаар заасан нь өнөөгийн техник технологийн хэрэглээнд нийцэхгүй байгаа бөгөөд  ажлын байрны агаарт нийт тоосны концентрацийг тодорхойлох аргын шинэ стандарт арга хэрэгцээг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны агаараас нийт тоосны сорьц цуглуулах, шинжлэх аргын стандартыг,  Ажлын байрны агаарт нарийн ширхэгтэй тоос тодорхойлох аргын MNS 5365:2004 стандартыг олон улсад нийтлэг мөрдөж буй ISO 7708:1995 стандартад нийцүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны агаараас цулцанд нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх аргын стандартыг боловсруулан баталлаа.  
    Чанарын менежментийн тогтолцооны 3 стандарт 
    Төслийн менежментийн арга зүйн заавар MNS ISO 21500, Эрсдэлийн менежмент. Зарчим ба заавар MNS ISO 31000, Эрсдэлийн менежмент. Эрсдэлийн үнэлгээний арга MNS IEC 31010  стандартуудыг шинэчлэн баталлаа.
    Эрүүл мэнд, Тусламж үйлчилгээний 1 стандарт
    Цэргийн ангийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаанд тавих стандарт батлагдсанаар Монгол улсын хэмжээний үндэсний аюулгүй байдлын хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхийн байгууллагуудын харьяаны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний чанар, дээшлэх, эрүүл мэндийн ажилчдын ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөлийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой.  
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МАССЫН ЭТАЛОНЫ ШАЛГАЛТ ТОХИРУУЛГА, ХЭМЖЛИЙН ЧАДАВХ(CMC)-ыг Олон Улсад хүлээн зөвшөөрч, Олон Улсын Жин хэмжүүрийн товчоо(BIPM)-ны цахим санд бүртгэлээ

    2020-09-14 07:54:42

    СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ИРГЭД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙГЭЭ ЭРГЭХ ХОЛБООТОЙ АЖИЛЛАНА

    2020-09-10 07:36:05

    “ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ОЛИМПИАД” зохион байгуулагдана

    2020-09-10 07:24:30

    МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Я.СОДБААТАР СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАРТ АЖИЛЛАА

    2020-09-10 07:12:57

    ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР

    2020-06-09 01:26:06

    ОЛОН УЛСЫН ИЖИЛ ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

    2020-05-22 09:19:36

    MNS 6828:2020 АМНЫ ДААВУУН ХААЛТ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТ БАТЛАГДЛАА

    2020-03-17 12:42:18

    ОЛОН УЛСЫН АУДИТЫН 5 ДАХЬ УДААГИЙН ДАВТАН ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

    2020-03-16 14:41:31

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    2025-07-08 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна
    2025-07-08 19:49:00
    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!