MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » »

    2017-04-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул 2017” чуулга уулзалт 9 дэх удаагаа боллоо.

    Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2017 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д зохион байгууллаа. Чуулга уулзалтанд 1000 гаруй зочид төлөөллөгчид, 180 гаруй гадаад дотоодын хөрөнгө оруулагчид оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, элчин сайдын яамд ихээхэн ач холбогдол өгч  оролцсон  явдал юм.   

    “Монголын геологи, хайгуул 2017” Iчуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөлөө. Түүнчлэн уулзалтын хүрээнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгууллаа.

    Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна  “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулсан юм. Мөн чуулга уулзалтын 3 дахь өдөр “Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд”, “Нүүрсний давхаргын метан хий”, “Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” гэсэн сэдвүүдээр ШУТИС дээр Австрали, Канад, Солонгос улсын  мэргэшсэн зөвлөх инженерүүд  сургалт явууллаа.

    Чуулга уулзалтын хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, гавъяат багш Д.Чулуун удирдан явуулсан  бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүллөө. 

    Чуулга уулзалтын талаарх  мэдээллийг олон нийтэд хүргэх талаар:

    Чуулга уулзалт талаарх  мэдээллийг Eagle TV, SBN TV, Star TV, ETV ,MNC TV, UBS TV, Royal HD, TV-9, TV-5, TV-25, МҮОНРТ телевизүүдээр  tsenzurgui.mn, zuv.mn, shuurhai.mn, zaluu.com, unen.mn сайт, өдөр тутмын Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний мэдээ, Засгийн газрын мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан давхардсан тоогоор 73 мэдээ, ярилцлагыг олон нийтэд хүргэлээ. Зарим хэвлэлд гарсан ярилцлага мэдээллүүдийг тоймлон харуулбал:

    Монгол Улсад ашиглалтын болон хайгуулын 3000 гаруй тусгай зөвшөөрөл олгогджээ. http://tsenzurgui.mn/?eid=2949

    Б.Баатарцогт: Лиценз авах хүсэлтийн талбайн давхцал, зураг зүйн шүүлтийн асуудлыг нэг мөр шийднэ bloombergtv.mn/post/38506/

    Б.Сүнжидмаа Нүүрсний давхаргын метан хийг ашиглахгүй байх нь хор нөлөө ихтэй. http://www.zuv.mn/page/newsmore/9811

    Д.Мөнхтамир: Тост тосон бумбын нуруунд олгосон 7 хайгуулын зөвшөөрлийг цуцалж, 660 сая төгрөгийн нөхөн төлбөрийн асуудал яригдана.  http://tsenzurgui.mn/?eid=2952

    М.Очирбат: Тусгай зөвшөөрлийн талбай дээр үйл ажиллагаа явуулах асуудлаар нэгдсэн бодлоготой байх ёстой  /bloombergtv.mn/post/38473/

    Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин, олон улсын зах зээлийн төлвийн талаар ийм байр сууринд хүрчээ  /bloombergtv.mn/post/38504/

    Монголын геологи хайгуул 2017 чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байна http://www.shuurhai.mn/?p=143865#.WNPrm9t5XZw.facebook

    Д.Алтанхуяг: Ашиглалтын болон хайгуулын 3000 гаруй тусгай зөвшөөрөл байдаг. http://www.zaluu.com/read/hh50194a

    Д.Мөнхтамир: Манай улсыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна http://www.zaluu.com/read/hh50194a

    АМГТГ-аас үзэсгэлэнд оролцож “Монгол Улсын геологи, уул уурхай, газрын тос,хүнд үйлдвэрийн салбар, АМГТГ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017-2020  оны төсөөлөл, хүрэх үр дүн” тайланг 300 ширхэг, геологийн зураг 9 ширхэг, ил захидал 200 ширхэг, танилцуулга /брошур/ 81 ширхэгийг чуулганд оролцогчдод тараасан байна.

    Фото мэдээ

    АМГТГ-ЫН ДАРГА Б.БААТАРЦОГТ  ЧУУЛГАНЫГ НЭЭЛТЭНД ҮГ ХЭЛЭВ

    ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУД ЭНЭ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ ОРОЛЦЛОО

    ХЭЛЭЛЦСАН АСУУДАЛ, ИЛТГЭЛҮҮДИЙН ДАРАА ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЯВАГДАЖ,ЧУУЛГАНААС ГАРСАН ҮР ДҮНГ ЗӨВЛӨМЖ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЛЭЭ

    АХМАД ГЕОЛОГИЧДОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

    АМГТГ-аас үзэсгэлэнд оролцож “Монгол Улсын геологи, уул уурхай, газрын тос,хүнд үйлдвэрийн салбар, АМГТГ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017-2020  оны төсөөлөл, хүрэх үр дүн” тайланг 300 ширхэг, геологийн зураг 9 ширхэг, ил захидал 200 ширхэг, танилцуулга /брошур/ 81 ширхэгийг чуулганд оролцогчдод тараалаа

    “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, “Ховор агшин”, “Байгалийн тогтоц”, “Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулсан юм.

    “Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд”, “Нүүрсний давхаргын метан хий”, “Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” гэсэн сэдвүүдээр ШУТИС дээр Австрали, Канад, Солонгос улсын  мэргэшсэн зөвлөх инженерүүд  сургалт явууллаа

    Чуулга уулзалт талаарх  мэдээллийг Eagle TV,  C1 TV, SBN TV, Star TV, ETV ,MNC TV, UBS TV, Royal HD, TV-9, TV-5, TV-25, МҮОНРТ телевизүүдээр  tsenzurgui.mn, zuv.mn, shuurhai.mn, zaluu.com, unen.mn сайт, өдөр тутмын Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний мэдээ, Засгийн газрын мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан давхардсан тоогоор 73 мэдээ, ярилцлагыг олон нийтэд хүргэлээ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2017 оны 5 дугаар сарын хөдөлгөөний мэдээ

    2017-06-05 03:51:31

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

    2017-05-29 05:56:09

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалагч банк санхүүгийн байгууллагуудын анхааралд

    2017-05-29 05:55:37

    Саналын урилга

    2017-05-19 08:45:21

    Саналын урилга

    2017-05-18 03:55:52

    Саналын урилга

    2017-05-12 02:51:04

    Увс аймгийн Уул уурхайн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

    2017-05-11 03:10:34

    Уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган 5 сарын 16-нд Орхон аймагт болно

    2017-05-10 01:04:52

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!