Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс
шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг аймгийн Онцгой
байдлын газраас анхааруулж байна.
Ялангуяа иргэд хашааны өнжмөл
өвсөө шатаах, цогтой үнс нурмаа ил задгай асгах, ой, хээрт гал түлж
бүрэн унтраахгүй орхих зэрэг нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг
бүрдүүлж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 оны 3 дугаар сард Онцгой байдлын газар 6 удаагийн гал түймрийн дуудлага хүлээн авснаас байлдааны тархалт хийж унтраасан 5, иргэд унтраасан 1 дуудлагатай байлаа. Дээрхи дуудлагаар цаг алдалгүй түргэн шуурхай ажилласны үндсэнд 2 хүүхдийн амь насын авран хамгаалж, иргэд, аж ахуйн нэгж байгууллгад учирч болох 21 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Иймд, хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.