Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй хүнс” сарын аяныг байгуулж байна. Аяны хүрээнд ерөнхий боловсролын 15-р дунд сургуулийн нийт 132 сурагчдад хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, шошгын мэдээллийг хэрхэн унших талаар сургалт зохион байгуулж, чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүний сэрэмжлүүлэг үзэсгэлэн гаргаж, 3 төрлийн 135 ширхэг гарын авлага тараан сонирхсон асуултанд хариулж зөвлөгөө мэдээллээр хангажээ. Мөн Дархан, Орхон сумын нийт 3 цэцэрлэгийн 46 хүүхэд, 12 багш, тогооч, ажилчдыг хамруулан хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, шошгын мэдээллийг хэрхэн унших талаар сургалт зохион байгуулсан байна.
МХЕГ-аас зохион байгуулсан “Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахад тавигдах шаардлага” сэдэвт онлайн сургалтанд хүнсний чанар стандартын хяналтын болон хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн асуудал хариуцсан эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчнийт 3 улсын байцаагч, сургуулийн орчимд хүнсний худалдаа эрхлэгч 10 ААН, 2 иргэн хамрагджээ.
Сарын аяны хүрээнд 1.11 “Худалдаалах үйл ажиллагааг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас, 1.10 “Хоол үйлдвэрлэлийн газрыг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудас”-ыг сурталчилан таниулж 30 хэрэглэгчээр үнэлгээ хийлгүүлсэн байна.
Аяны хүрээнд хаврын тариалалтанд зориулсан таримлын үрийн чанарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх зорилгоор 2 байгууллага, 9 аж ахуйн нэгж, 1 иргэний нөөцөлсөн төмс, хүнсний ногоо, улаан буудайн тарих үрнээс 57 дээж авч МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлж байгаа аж. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна.