MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

    АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

    2017-03-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Энэ сарын 23-ны өдрийн 17:00 цагт аймгийн Засаг даргын зөвлөл хуралдав. Хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргав.

    ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд аймгийн орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр, төсөл арга хэмжээ ангилалын хөрөнгө оруулалтаар  хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэж баталлаа. Энэ нь цоо шинэ журам биш юм, өмнөх жилүүдэд хэрэгжиж байсан журамд нэмэлт тодотгол хийж танилцуулж байгаа гэж аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Батсүх танилцууллаа.

    Журмаар хөрөнгө оруулалтын нийт зардлын 70 хувиас дээш нь капиталжих буюу биет эд, зүйлс, 30 хүртлэх хувь нь биет бус байхаар тусгагдсанаас гадна тухайн үйл ажиллагааг 1 жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн, дадлага туршлагатай, үйл ажиллагаа нь олон нийтэд танигдсан байх, татварын болон банкны зээлийн хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх зэрэг шаардлагыг хангасан төслийг сонгон шалгаруулна гэв.

    Аймаг, орон нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, төсөл арга хэмжээг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдон гарах харилцааг зохицуулсан журмын төсөлтэй аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд танилцаж баталлаа.

    ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ БАТЛАВ

    Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд Дархан-Уул аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс оруулж хэлэлцүүлэв.

    Аймаг, орон нутгийн түүхий эд, нөөц боломж, давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, сумдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг оновчтой зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, аж ахуйг шинээр байгуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дархан-Уул аймгийн жижиг, дунд үйлдвэрийг  хөгжүүлэх тэргүүлэх чиглэл”-ийг боловсруулсан байна.

    Манай аймаг төдийгүй Монгол улсын хэмжээнд үндсэн суурь тэргүүлэх чиглэл болох мал аж ахуйг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд авч үзсэн байна. Сүү, мах, мах ноосны хонины, гахай, тахиа, зөгий, туулайн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээс гадна эрдэс тэжээл, гар тэжээл, дарш үйлдвэрлэх малын тэжээлийн үйлдвэр, шинэ техник, технологи бүхий малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихийг тэргүүлэх чиглэлээр тодотгосон байна.

    Газар тариалангийн хувьд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, Үр, сортын үйлдвэрлэл, өвлийн хүлэмжийн аж ахуй, агуулах, зоорийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор тэргүүлэх чиглэлдээ оруулжээ.

    Хүнсний үйлдвэрлэлийн хувьд уламжлалт үйлдвэрлэлээ дэмжихээс гадна Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хүүхдийн хоол тэжээл,тусгай зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын баримжаатай  болон  импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү дэмжинэ гэв.

    Уг журамд дөрвөн сумынхаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг ч мөн тодорхойлсон байна. Иймд аймгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг сумын нутаг дэвсгэртээ зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлж ажиллах үүргийг сумдын Засаг дарга нар хүлээх юм байна.

    Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!