Дархан-Уул аймгийн 2016
ОНЫ “ОНЦЛОХ ХҮН” -ээр “Дархан фитнес клубийн
багш Батчимэгийн Бадамсүрэн шалгарч, өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнууллаа.
Тэрээр биеийн тамир спортын салбарт 7 жил ажиллаж, 2016 онд Тайланд Улсын Бататаяа хотод зохион байгуулсан “Бодибилдинг Фитнессийн Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд “Мисс фитнесс”-ийн төрлөөр Хүрэл медаль, тус тэмцээнд “Атлетик бие бялдар” төрлөөр Алтан медаль, Дэлхийн аваргын цомын эзэн болж Монгол Улсын нэрийг дэлхийд гаргасан амжилт гаргасан юм. Энэхүү хувь нэмрийг үнэлэн Дархан-Уул аймгийн 2016 оны “Оны онцлох хүн”-ээр тодруулсан байна.