Дархан-Уул аймгийн мичин жилийн Шинэ ажлын байр бий болгосон хамт олны шагналыг Шүтэн-Уул компанийнхан хүртлээ.
“Шүтэн-Уул” Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани нь 1997 онд хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь хэрэглэгч, захиалагчдын эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр сайн чанарын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх зорилт тавин ажиллаж байна. 2016 онд 72 иргэнийг байнгын ба түр ажлын байраар хангаж үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 4 иргэнийг тогтвортой ажлын байраар, хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллаж 2016 онд “Шинээр ажлын байр бий болгосон хамт олон”-оор шалгарлаа.