Монголын Хуульчдын Холбооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутгийн хуульчдад хүргэх, зарим хуульчдын үүргийн биелэлтийг хангуулах 2017 оны хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажил хэсэг байгуулагдсан байна.
Тус холбооны Дархан-Уул, Сэлэнгэ аймгийг хариуцсан ажлын хэсэг хуваарийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймагт харьяалалтай шүүгч, прокурор, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй шүүгчийн туслах ажилтнуудад сургалт зохион байгуулж байна.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хоёр өдрийн хугацаанд үргэлжилж буй тус сургалтаар Монголын хуульчдын холбооны удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, хуулиар хүлээсэн чиг үүргийг хуульчдад сурталчилан таниулж байгаа аж.
Хуульчийн багц цагийн сургалтанд50 гаруй хуульч хамрагдаж байна.