Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулсан юм.
Уг ажлын хэсгээс “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөх агуулга” сэдэвт хэлэлцүүлгийг 21 аймаг нийслэл хотод зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт үргэлжилж өнөөдөр /2017.02.22/ хуулийн байгууллагууд болон Төрийн бус байгууллагуудаас санал авлаа.
Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхээр хэлэлцүүлэг өрнүүлжсанал, дүгнэлтээ нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн байна.