MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улсын аварга болсон малчдын шагналыг гардууллаа

    Улсын аварга болсон малчдын шагналыг гардууллаа

    2017-02-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нар “Улсын аварга малчин” цолоор шагнагдсан тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг “Сэртэнгийн өвөр”-т өвөлжиж байгаа малчин М.Уайханыд зочилж аваргын өргөмжлөл шагнал, улаан халзтай өргөө цагаан гэрийг гардуулж баяр хүргэлээ.

     УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: “Улирч байгаа бичин жилд хийсэн хөдөлмөр гаргасан амжилтаараа улсын аварга хэмээх энэ нэр хүндтэй цол хүртсэн М.Уайхан гуай танд энэ шагналыг аймгийн удирдлагуудтай хамт гардуулж байгаадаа баяртай байна. Эргэх дөрвөн цагийн туршид уламжлалт мал сүргээ тогтвортой өсгөж ирсэн малчин түмний маань хүч хөдөлмөр амаргүй ч бахархалтай байдаг. Малчин та бүхний хөдөлмөр зүтгэлийг Монголын төр, засаг цаг ямагт өндөр үнэлж ирсний баталгаа энэхүү улсын аварга хэмээх цол шагнал юм. 

    Ингээд ирж байгаа алтан унжлагат хэмээх тахиа жилдээ улам их амжилт олохыг хүсэн ерөөж шагналыг гардуулъя” гэв. М.Уайхан нь ХАА-н салбарт 40 гаруй жил тасралтгүй  ажилласнаас 35 жил мал маллаж ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан мал маллах өөрийн өвөрмөц арга барилыг эзэмшсэн зах зээлийн нөхцөлд өрхийн аж ахуйгаа эрхлэн хөтлөх аргад төгс суралцсан аварга малчин сайн бизнесмен аж. 

    Тэрбээр хоёр ээлжийн өвөлжөө хашаа тохижуулж малаа эх мал, сувай мал, бод мал гэж ялган суурилж өвөлжүүлж хээлтэгч, хээлтүүлэгч малыг сонгон авч эрлийз, цэвэр эрлийз Баяд, Үзэмчин, Керей үүлдрийн хонь Өлгийн улаан ямаа, Казахын цагаан толгойт, Симменталь үүлдрийн, нутгийн шилмэл сүргийг үржүүлснээр тэсвэр хатуужилтай, ашиг шим сайтай малтай үржүүлэн өсвөр хээлтүүлэгч бойжуулж сумынхаа малчдад борлуулдаг байна. М.Уайханы ажлын дээрх арга барил нь амжилтад хүрэхийн эх үүсвэр болж сүүлийн таван жилд малын хорогдолгүй  ажиллаж 100 эхээс 100-120 төл бойжуулжээ. Мал багатай өрх, эрхэлсэн ажилгүй амьжиргааны төвшин доогуур орлоготой дөрвөн өрхийг малжуулахаас гадна аймаг, сумын хөгжилд хандив, дэмжлэг үзүүлэх зэргээр байнга хамтран ажиллаж ирсэн байна. Төр засгаас түүний ажил хөдөлмөрийн амжилтыг үнэлж  2003, 2004 онд сумын аварга малчин,  2005, 2007 онд аймгийн Сайн малчин, 2007 онд ХХААХҮ-ийн “Тэргүүний ажилтан”, 2011 онд ХХААЯ-ны нэрэмжит МҮОНРТ-ийн “Алтан төлийн эзэн”, 2015 онд “Хөдөө аж ахуйн хүндэт профессор” цол хүртжээ.

     Дараа нь тус ажлын хэсэг тэндээс хөдөлж Дархан сумын нутаг “Дархан Түлээт”-д өвөлжиж байгаа тус сумын “Малчин” багийн иргэн Б.Хаянхярваагийнд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалын хамт зочилж Монгол Улсын Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин”-ны өргөмжлөл шагналыг өргөө цагаан гэрийн хамт гардууллаа.

     Малчин Б.Хаянхярваа нь Нэгдлийн болон мал аж ахуйн салбарт тасралтгүй 46 жил ажилласнаас 22 жилийг нь хувийн мал аж ахуй эрхлэж амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой  зургаан иргэнийг байнгын, 12-17 хүнийг түр ажлын байраар хангаж гурван өрхийг малжуулсан байна. Малынхаа үржил  селекийн ажилд онцгой анхаарч үүлдэр угсааг нь сайжруулж Араб болон Буддень үүлдрийн азарга,  мах-сүүний чиглэлийн Сэлэнгэ, Талын улаан үүлдэр, Говь гурван сайхан, Өлгий улаан ямаа,  Баяд, Үзэмчин үүлдрийн малыг өсгөн үржүүлж иржээ.

     Тэрбээр сүүлийн гурван жил дараалан оны эхний 100 эхээс 100-115 төл бойжуулж хээлтэгч нэг бүрээс төл авч төлийн хорогдолгүй өсгөн үржүүлж нэг малаас авах ашиг шимийг байнга нэмэгдүүлж ирсэн байна. Б.Хаянхирваагийн мал зүйч мэргэжлээ мал маллах арга ухаантай хослуулан ажилласан олон жилийнх нь ажлын баялаг туршлагыг тухайн орон нутгийн хамт олон удирдлага нь үнэлж 1988 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2010 онд “Дархан сумын хөдөлмөрийн аварга” малчин, 2008 онд аймгийн “Сайн малчин” цол тэмдгээр тус тус шагнажээ.

     Улсын аварга малчныхаас хөдлөхийн өмнө аймгийн Засаг дарга С.Насанбат ярилцлага өглөө: “Бид төрийн түшээдтэйгээ хамтарч улсын аваргууддаа шагналыг нь гардуулж хоёр өдөр гурван сумаар орлоо. Улсын аварга дөрөв төрсөн нь бидний бахархал, малчид, тариаланчдын маань зүтгэл. Бид энэ удаа бас сумдын өвөлжилтийн байдал, сум орны ажилтай давхар танилцлаа. Хэдийгээр цас их орж хүйтний эрч буураагүй цагаан зудтай ч одоогоор өвөлжилт яадгаа алдаж хүндэрсэн юмгүй, сумынхан ч малчид ч өөдрөг сэтгэлтэй байна.”гэв. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    2026-04-04 03:08:00
    Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
    2026-04-04 02:43:00
    Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
    2026-04-03 20:57:00
    Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ
    2026-04-03 11:46:00
    “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
    2026-04-02 17:03:00
    “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
    2026-03-31 12:37:00
    Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
    2026-03-31 00:29:00
    Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2026-03-31 00:14:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАР: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой
    2026-03-27 22:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!