Өнөөдөр /2017.02.08/ Дархан-Уул аймгийн Прокурорын газарт шинээр томилогдсон прокурор тангараг өргөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг” өргөх журам,Прокурорын байгууллагын тухай хуулийн дагуу шинээр томилогдсон хяналтын прокурор Б.Баярхүү тангараг өргөж, Монгол Улсын төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, төрийн далбаанаас адис хүртлээ.
Тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Дархан-Уул аймгийн прокурор газрын Тамгын хэлтсийн дарга Н.Идэр нээж, ёслолын ажиллагааг удирдан явууллаа. Ёслолын ажиллагаанд аймгийн хуулийн байгууллагын удирдлагууд, прокурор, ажилтнууд оролцон хүндэтгэл үзүүлэв.
Шинээр тангараг өргөсөн прокурорт аймгийн прокурор Ц.Мөнхбат баяр хүргэж, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт явахыг захиж, ажлын амжилт хүссэн юм.