MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

    АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

    2017-01-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дархан-Уул аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдлаа. Хурал Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд болсон юм.

    ЦАСНЫ ХЭМЖИЛТЭЭР“ЦАГААН ЗУДТАЙ”ГЭЖ ҮНЭЛЭГДЖЭЭ

    Онцгой комисс хурлын эхэнд Ус цаг уур орчны шинжилгээний албанаас цаг агаарын мэдээ, цасны зузааныг танилцуулсан юм. Хонгор, Орхон, Шарын гол, Дархан сумаас 10 цэгт хээрийн судалгаа хийхэд, хэмжилт хийсэн ихэнх цэгүүдийн цасны дундаж зузаан 26-30 см, хамгийн их нь 40-50 см, зарим гуу, жалга хунгарласан газартаа 50-60 см байгаа аж.

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд хэмжилт хийсэн ихэнх цэгүүдэд “ЦАГААН ЗУДТАЙ” гэж гарсан байна. Цаашид цас орж, цасны зузаан нэмэгдэхэд ихэнх сумдын нутгаар өвөлжилтийн байдал улам хүндрэхээр байгаа тухай албаны дарга танилцууллаа. 

    Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нийт нутгаар, 28-ны өдөртөө зарим газраар цас орж,  цасаншуурга шуурч, хүйтний эрч чангарахыг мөн үеэр онцгойлон анхааруулав. Иймд:

    -Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

    -Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлаа хангахыг зөвлөлөө.

    АЮУЛГҮЙ НӨӨЦИЙН 49 ТН ӨВСИЙГ МАЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОНО

    Мөн өдрийн хурлаар аймгийн ХХААГ-аас 2016-2017 оны аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэл сонссон юм. Аймгийн хэмжээнд 2,5 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 324,2 мянган толгой мал хонин толгойд шилжүүлснээр 661,6 мянган толгой мал өвөлжиж, хаваржих юм байна. Аймгийн хэмжээнд энэ онд 155,4 мянган толгой хээлтэгч мал төллөнө. Нийт 62 малчин өрхийн 3298 толгой бод мал, 12814 толгой бог мал отроор өвөлжиж хаваржих судалгаа гарсан бол, өөр аймаг суманд нийт 16112 толгой мал оторлож байгаа аж.

    Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 2015 онд 5000 боодол буюу 100 тонн өвсийг  бэлтгэж хадгалсан ба Аймгийн өвөлжилтийн комиссын хуралдааны шийдвэрээр  Сумдад 4600 буюу 92 тонн өвс хуваарилсан байна. Аймгийн аюулгүй нөөцөд 2450 боодол буюу 49 тн өвс зарцуулагдаагүй байна.

    Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6 сая төгрөгөөр 21.4 тонн малын тэжээл нөөцөлснөөс өнгөрөгч 11 дүгээр сард сумдын өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэр 7 тн хивгийг Хонгор, Шарын гол сумдын 140 малчин өрхөд тараан олгосон.  Одоогоор 14,4 тонн хивэгний нөөцтэй гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

    Аймгийн нөөцөд байгаа 49 тонн өвсийг малчдад үнэ төлбөргүйгээр тараах ажлын бэлтгэлийг сайтар хангаж 2 дугаар сарын 10-ны дотор малчдад хүргэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргаас сумдын дарга нар, мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

    ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ БУУРЧЭЭ

    Аймгийн онцгой комиссын хурлаар томуу, томуу  төст  өвчний байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд томуугийн дэгдэлт өнгөрөгч сараас буурсан гэж аймгийн Эрүүл мэндийн газраас танилцуулсан юм. Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 30 нэгжүүдэд 3 дугаар долоо хоногт нийт 205,270 хүн үйлчлүүлсний 20.989 (10.2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, 10,000 хүн амд 70.2 тохиолдол бүртгэгдсэн байна.

    ТТӨ-өөр өвчлөгсдийн 88.4%-ийг 15 хүртэл насны хүүхэд, үүнээс  63%-ийг 4 хүртэлх насны хүүхэд  эзэлж байна. Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын  14.7%-ийг ТТӨ эзэлж байгаа ба  хүүхдийн дуудлага  28.1%  байна.Аймгийн амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 4.7%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос  0.3%-иар буурч, сүүлийн 3 жилийн дунджаас 3%-иар тус бүр их байгаа аж.

    Амбулаторийн үзлэгийн тоонд үндэслэн хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй, хичээл сургалт явуулахад хэвийн гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ. БСШУСЯ-наас орон нутагт сурагчдын амралтыг сунгах талаар шийдвэр ирээгүй бөгөөд хичээл сургалтыг төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулна гэв. Харин бага насны хүүхдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг ААНБ-уудад анхаарууллаа.

    ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ МАСС ВАКЦИНЖУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

    2014 оноос хойш цэцэг өвчин гарсан 11 аймгийн 82 сумтай  харьцуулбал нэг голомтыг 1 өрхийн түвшинд таслан зогсоосон анхны тохиолдол, бусад аймагт жишиг болж байгаа гэдгийг аймгийн онцгой комиссын хурлын үеэр онцолж байлаа. Цэцэг өвчний голомтыг амжилттай таслан зогсооход шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд шуурхай шийдвэрлэсэн. Мэргэжлийн байгууллагууд, сумын ЗДТГ-ын хоорондох хамтын ажиллагаа сайн, мал эмнэлгийн алба нь улсын хөрөнгө оруулалтаар олгосон халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцасыг хуваарилан олгоогүй  хадгалж байсан тул бэлтгэлтэй байсан. Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтыг зохион байгуулж малчдыг цэцэг өвчний шинж тэмдэгийг харуулсан өнгөт зурагт хуудас,  мэдээлэлээр хангаж, сурталчилсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж уг өвчний эсрэг хариу арга хэмжээг сайн авсан гэсэн дүгнэлт гарчээ.

    Цаашид 52,0 мянган тун вакциныг ойрын хугацаанд цаг  агаарын  нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн зохион байгуулалтаар ханган, хамтын хүчээр  богино хугацаанд хийх, голомт бүхий аймаг,сумдаас үржлийн болон бусад зорилгоор  амьд мал худалдан авах, шилжүүлэн ирэхийг хориглох, устгалд хамрагдсан 360 толгой малын нөхөн төлбөрийн тооцоог гарган ХХААЯ-нд хүргүүлэн санхүүжилтийг шийдвэрлүүлэх, голомтод ажилласан хүмүүсийн томилолтыг тооцож ОБЕГ-т уламжлах,  илүү цагаар ажилласан хугацааг байгууллагын удирдлагууд нөхөж амраах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан танилцууллаа.

    ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙНА

    Онцгой комиссын хурлаар аймгийн Эрчим хүч, ус хангамжийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлын мэдээг сонслоо. Дулааны цахилгаан станц нь 4 зуух 5-н турбогенераторын ажлын горимтой ажиллаж байна. Цахилгааны ачаалал нь 44 мвт, нүүрсний нөөц 27000 тн байна. Дархан хотын цахилгаан хэрэглээ өнөөдрийн байдлаар цагт 15-17мвт, дулааны шугамын халаалтын температур нь 114-125 градусын горимтой цагт 2700 тн усны зарцуулалттай байгаа гэлээ. Мөн шинээр ашиглалтад орсон Нарны цахилгаан станц нь 8,2 мвт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өнөөдрийн байдлаар 820.000 квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байгаа аж.

    Х.СОЁЛ-ЭРДЭНЭ 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!