Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүчний байгууллагуудыг хамруулсан нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 27-ний өдөр зохион явуулахаар болсон.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2017.1.23/ ДаТИС-ын хурлын зааланд Эрчим хүчний байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн багш нарыг хамруулсан “Эрчим хүч, Усан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, зохистой хэрэглээ, хэмнэлт” сэдэвт илтгэлийн уралдааныг явууллаа.
Уралдаанд нийт 20-н илтгэгч
оролцсон юм. Эндээс гарсан шинэ техник технологи, шинэ санал санаачлагыг эрчим
хүчний байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж улмаар хэрэглэгчдэд
ойртож чанартай хүртээмжтэй ажиллахыг гол чиглэлээ болгож байгааг нээлтийн үеэр
аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх онцолж байсан юм.