Дүүргийн 10 айл, өрхөд тусламж үзүүллээ
Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангаас санаачлан Монгол дахь Хятад цагаач иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Дулаан өвөл” төслийг зохион байгууллаа. Төслийн зорилго нь жил бүр амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхөд хүнсний болон эд материалын тусламж үзүүлж, ард иргэдийн амьжиргааг сайжруулж, мөн Монгол, Хятадын нийгмийн хөгжил болон найрамдалт харилцаанд найрсаг байдлыг бий болгоход чиглэгдэж байгаа аж. Энэ удаагийн “Дулаан өвөл” төсөлд Баянзүрх дүүргийн 10 айл өрх хамрагджээ. Төслийн хүрээнд цагаан будаа, гурил, ургамлын тос, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 13 сарын хэрэглээг тусламж болгон хандивласан байна. Түүнчлэн Нийслэлийн 7 дүүргийн 105 айл өрх уг төсөлд хамрагджээ.
