Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цагдаагийн хэлтсүүд, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон бусад холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 1000 гаруй байгууллагат заавар зөвлөмж хүргүүлэн, шалгалтыг хийж байна. Эхний өдрийн шалгалтаар “Мөнхжин-Од” ХХК-ийн “Найрсаг” архи 1172, “Голд Чингис” 162, “Гайхмаараа” шил арчигч шингэн 152 ширхэгийг битүүмжлээд байна. Дашрамд мэдээлэхэд, нийслэлийн шуурхай удирдлагын төвд дүүрэгт зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг тухай бүр хүргэн ажиллаж байгаа юм.
