MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дархан-Уул аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    Дархан-Уул аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    2017-01-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол улсын Дархан-Уул аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хот хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах зорилгоор Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, “Халнит” ХХК-ийн захирал Н.Амарбат, “Цайхун” дунд сургуулийн захирал Д.Бямбабаатар, “Шинэ орчин трейд” ХХК-ийн захирал О.Батпүрэв нар 2017 оны 01 дүгээр сарын 13-16-ний өдрүүдэд тус хотод ажлын айлчлал хийлээ.

     Баотоу-Ланжоу төмөр зам, Баотоу Төмөр, гангийн үйлдвэр 1958 онд ашиглалтад орсноор У Хай хотын хөгжил, бүтээн байгуулалтын их ажил эхэлсэн түүхтэй ажээ. Тус хот нь Хайбован, Вуда, Хайнан гэсэн 3 хошуутай бөгөөд хотжилтоороо БНХАУ-д 4 дүгээрт ордог ажээ. Сайн чанарын коксжсон нүүрс, шаазангийн шавар, цагаан шохой, төмрийн хүдэр, элс болон бусад байгалийн баялагаас гадна соёлын өв ихтэй хот юм байна. Мөн БНХАУ-ын “Уран бичлэгийн хот”, “Говийн баянбүрд”, “Усан үзмийн өлгий нутаг”, “Чулуун хот” хэмээн нэрлэдэг аж. Сүүлийн жилүүдэд У Хай хот нь байгаль экологи, хотын экологи дээр суурилан амьдрахад таатай ногоон орчинг бүрдүүлэх үүднээс нэлээдгүй ажлыг хийжээ. Үүний үр дүнд хотын ногоон байгууламжийн түвшин 42,2%-д хүрсэн бөгөөд Хятадын “Ногоон байгууламжийн загвар хот” хэмээн нэрлэгддэг байна.

     Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 13-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Ши Хун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын намын дарга Ши Ваньжүнь нартай БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод уулзалт хийж харилцан санал солилцлоо.

     2017 оны 01 дүгээр сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын Орчин үеийн уран бичлэгийн музейтэй танилцлаа. Орчин үеийн уран бичлэгийн урлагийн музей” нь Хятад улсдаа нэгдүгээрт ордог бөгөөд 76 м2 талбайтай, 38 танхимтай ажээ. Олон улсын стандартад нийцсэн 6000 гаруй бүтээлийг байрлуулсан бөгөөд үүнээс уран бичлэгийн зөвлөлдөх зөвлөлийн зэрэглэлд багтсан 140 бүтээл байдаг байна.

     1979 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод Монгол үндэстний сургууль байгуулагдсан бөгөөд 1997 онд дунд ахлах анги нээгджээ. 2004 онд бага анги нээгдсэн бол 2012 онд Монгол хүүхдийн цэцэрлэг байгуулагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн аж. Тус сургууль нь У Хай хотын хайрын тохой дүүргийн зүүн хойно байдаг бөгөөд нийт 41952 м2 талбайтай юм байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 500 гаруй сурагчидтай бөгөөд үүнээс 200 гаруй нь монгол хүүхэд суралцдаг аж. 1997 оноос эхлэн Монгол хэл сурах сонирхолтой иргэдэд үнэ төлбөргүйгээр Монгол хэлийг зааж эхэлсэн байна. Тус сургуультай Дархан-Уул аймгийн удирдлагууд танилцаж цаашид хамтран ажиллах багш солилцоог явуулахаар болсон юм. 

     Шар мөрний Хай Бө Ван тохойн ус ашиглалтын газартай Дархан-Уул аймгийн төлөөллүүд танилцлаа. Энэхүү ус ашиглалтын газар нь үерээс урьдчилан сэргийлэх, цахилгаан хангах гол зорилготойгоор байгуулагдсан. Хайбован Шар мөрний төсөл нь үндэсний хэмжээнд томоохон төсөл бөгөөд бүтээн байгуулалт нь 2010 оны 04 дүгээр сард эхэлж 2013 оны 09 дүгээр сараас ус нөөцөлж эхэлсэн байна. Төсөл хэрэгжиж дуусахад 118 км2 хэмжээтэй цэвэр ус бүхий нуур үүссэн байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хот дундуур шар мөрөн урсдаг бөгөөд Өвөр Монголын хэсэгт хянах цорын ганц байгууламж нь энэхүү ус ашиглалтын газар юм байна. 

     Хайравын тохойн аж үйлдвэрийн хүрээлэн нь 1998 онд байгуулагджээ. Уулын, боловсруулах, нүүрсийг угаах, худалдааны гэсэн 4-н бүст хуваагдан хотынхоо дүүргээс 15 км-ийн зайд уг хүрээлэн байрладаг аж. Уг хүрээлэнд нийтдээ 72 аж ахуй нэгж байгууллага хамрагддаг юм байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод нүүрс, шаазангийн шавар, цагаан шохой, төмрийн хүдэр, элс зэрэг байгалийн баялаг ихтэй учраас үүнийгээ түшиглэн тус хот эрчимтэйгээр хөгжиж байгаа ажээ. Тухайлбал сайн чанарын коксжсон нүүрс нь ӨМӨЗО-ны нөөцийн 75%-г хангадаг бол цагаан шохойн нийт нөөц 20 тэрбум тн, шаазангийн шаврын нөөц 1,1 тэрбум тн ажээ. 

    У Хай хотын Эх нялхсын эмнэлэг нь 1982 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд улсын хоёрдугаар зэрэглэлийн эмнэлэг аж. 2011 оны 11 дүгээр сард Эх нялхсын эмчилгээний төвийг 310 ортойгоор ашиглалтад оруулсан байна. Тус эмнэлэгт 512 эмч сувилагч ажилладаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан мэргэжлийн өндөр төвшинд эмчилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлдэг ажээ.

    У Хай хотын Монгол Хятад эмнэлэг нь 1987 онд байгуулагдаж 2010 онд Бин Хэ дүүрэг дэх шинэ байрандаа орсон байна. Эмчилгээний 27 тасагтай бөгөөд 450 мэргэжлийн эмчтэй ажээ. Мөн “Эрүүл мэндийн төв”, “Уламжлалт анагаах төв”-д Хятад, Монгол, Европийн уламжлалт эмчилгээний тусгай тасгийг шинээр байгуулан ажиллаж ажиллаж байгаа бөгөөд элэг, цөс, дэлүү, бөөр, бариа засал, зүү төөнүүр, чихрийн шижин, ходоод, уушигны өвчнийг эмчилж байгаа юм байна. 

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод 2001 онд “Хань Сэнь” архины групп байгуулагджээ. Тус хотод усан үзэм ургах таатай нөхцөлтэй учраас дээд зэрэглэлийн дарсыг үйлдвэрлэх болжээ. Уг үйлдвэр 264 кв,м талбайд усан үзэм тариалдаг бөгөөд жилдээ 10 мянган тн дарс үйлдвэрлэдэг аж. 2006 онд “Хань Сэнь Же Бай На” дарс нь Азийн дарсны чанарын шалгаруулалтын тэмцээнээс алтан медаль, 2007 онд Хятадын олон улсын ойн бүтээгдэхүүний формоос алтан медал авч байжээ. Цаашидаа экологийн цэвэр дарсны үйлдвэрийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

    2017 оны 01 дүгээр сарын 16-нд У Хай хотын дэд дарга Лин Тао, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Талуудын хооронд эрх тэгш, найрсаг, харилцан ашигтай  байх зарчим дээр үндэслэн эдийн засаг, худалдаа, нийгмийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжих, хоёр хотын хооронд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд уг санамж бичгийн гол зорилго оршиж байгаа ажээ. 2017 оны 06 дугаар сард У Хай хотын удирдлагууд, Бизнес эрхлэгчидийг Дархан хотод урисанаар энэ удаагийн айлчлал өндөрлөсөн юм. 


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!