Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолоор “Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр" батлагдсан. Үүний дагуу Дархан-Уул аймагт 2009 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Нэг цонхны үйлчилгээ”, “Тогтвортой амьжиргаа - II” төслийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийт 83.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нэг цонхны үйлчилгээ”-г байгуулсан.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын дагуу “Нэг цонхны үйлчилгээ”-г "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болгон өөрчилж төрийн болон хувийн хэвшлийн 7 байгууллагын нийт 17 ажилтан, албан хаагч ажиллаж байна.
"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв“-ийн мэдээллийг аймгийн нэгдсэн цахим мэдээллийн сан www.darkhan.gov.mn – д байршуулсан.
2009 – 2015 онд 8 байгууллагын 136 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор нийт 565475 иргэнд , 2016 онд 7 байгууллагын 86 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 121592 иргэнд үзүүлсэн байна.
Эрх бүхий байгууллагын иргэдээс авсан судалгаагаар манай аймгийн “Нэг цонхны үйлчилгээ” нь 2014 оны ажлаараа 80.5 хувийн хангалттай үнэлгээ авч, улсын хэмжээнд 2 дугаар байр эзэлсэн.
Үйлчилгээний чиглэл тус бүрээр 2016 онд үйлчлүүлсэн иргэдийн тоо /давхардсан тоогоор/
Цаашид
анхаарах асуудлууд