MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хонгор, Шарын гол сумд нь олон жилийн дунджаас 2 дахин их зузаан цастай байна

    Хонгор, Шарын гол сумд нь олон жилийн дунджаас 2 дахин их зузаан цастай байна

    2017-01-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дархан-Уул аймгийн нутгаар олон жилийн дунджаар 12 дугаар сарын хоёрдугаар 10 хоногт тэгш талд цасны зузаан 10-17 см, харин Хонгор сумын зарим газраар 14-16 см байдаг. Хонгор, Шарын гол сумдын тэгш тал газраар олон жилийн дунджийн орчим, бусад газраар олон жилийн дунджаас 2 дахин их зузаан цастай байна. Зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд Хонгор сумын зарим газар, Орхон сумын нийт нутаг, Дархан сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл үүсээд байна. Цасны нягт бага зэрэг нэмэгдэж, зарим газраар 2-3 см хөрлөсөн байна.

    ОРХОН СУМАНД:Сумын аюулгүйн нөөцөнд 1067 боодол өвс буюу 20 тн байгалийн хадлан бэлтгэсэн ба Малчдад 30 тн өвсийг зах зээлийн үнийн дүнгээс доогуур үнээр нийлүүлэхээр гэрээ хийгдсэн байна. Мөн өвс, тэжээлээ татаж аваагүй айл өрхүүд байна. Үүнд Баян-Өлзийт багийн 79-ын тохойд өвөлжиж байгаа С.Ганзориг, Цармын ард өвөлжиж байгаа Д.Гантулга, Хүрээлэнд өвөлжиж байгаа Я.Уламбаяр, Тосгонд өвөлжиж байгаа Б.Бямбахүү, Дэлгэр хороололд өвөлжиж байгаа Ж.Ариунболд, Энхтал багийн малчин Э.Бумнамжил 96 р зөрлөгт өвөлжиж байгаа бөгөөд байгалийн хадлангаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд бэлтгэж, гол хөлдөхөөр өвөлжөөндөө татан байршуулдаг байсан бол энэ жил цасан бүрхүүл эрт тогтож, хэмжээ их болсноос туулах чадвар сайтай техник шаардлагатай нийт 60 тн өвс татан авах тооцоог гаргалаа.

    Сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй Хар морьт, Дэлгэруул Хөшөөт, Царам зэрэг газруудаар цасны өндөр 40-50 см гуу жалганд хунгарлаж 80-90 см хатуурсан байгаа нь мал бэлчээрлэлтэд хүндрэл учирч мал нэмэгдэл тэжээлд орсон байна.

    Өөрийн нутагт өвөлжиж байгаа Хөдөөгийн малчдаар Сумын МЭҮТасаг, МЭҮНэгжийн мэргэжилтнүүд явж өвөлжилтийн байдлыг газар дээр нь танилцахад малчдын түвшинд бэлтгэсэн өвсний 50 хувийг зарцуулсан байна.

    Орхон сумын төвийн хэсэг, Адуун чулуун зэрэг газруудаар цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан. Малчдын санал хүсэлт энэ жил цагийн байдлаас болоод малаа эрт тэжээж байгаа учраас өвс, тэжээл дутагдах хүндрэл гарч байгаа тул аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг мал муудахаас өмнө тараах асуудлыг тавьж байна.

    Мал аж ахуйн өвөлжилтийн талаархи шуурхай мэдээллийг авах зорилгоор малчдыг нутаг ойролцоогоор нь бүлэг болгож ахлагч томилон тэдгээртэй байнгын холбоотой ажиллаж байна.

    ДАРХАН СУМАНД: Монгол Улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу сумын Засаг даргын захирамжаар 3,0 сая төгрөгийн шатахууны нөөцийг Сод монгол групт, 1 сая төгрөгийн 200 ширхэг анхан шатны эм бэлдмэлийн нөөцийг “Дархан фарм” эмийн санд, 3,5 сая төгрөгөөр 10 тонн тэжээлийн будаа худалдан авахаар гэрээ байгуулсан байна.

    Сумын аюулгүй нөөцийн бүрдүүлэлтэд 40 тн өвс, 6,5 тн хивэг, дулаан хувцас 14 ширхэг, 3 шуудай лаа, 75 ширхэг зузаан бээлий, 2 хайрцаг төлийн нэмнээ, 3 хайрцаг шүдэнз нөөцтэй байна.

    Малчин багийн малчдын өвөлжиж байгаа Зулзага, Дархан түлээт, Цавын гуу, Хүйтний голд цасны зузаан 20-50 см, Хавцал, Баяндаваанд 23-46 см зузаан цасан бүрхүүл тогтсон мэдээтэй байна.

    ЕБС-ийн дунд зохион байгуулсан “Сурагчдаас малчдад туслах аян”-ыг өрнүүлснээр Дархан сумын 4-р баг болон сургуулийн сурагчид нэгдэж, зузаан бээлий, нэмнээ, лаа, шүдэнз зэргийг цуглуулж Дархан сумын 3-р багт хүлээлгэн өглөө. Аймгийн аюулгүйн нөөцөөс хуваариын дагуу 1000 боодол өвсийг 01 дүгээр сарын 7-9-ний хооронд сумынхаа 9 багийн Засаг дарга нартай хамтран малчин өрхөд олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж давхар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар явуулж байна. Малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээлийн 35-50 хувийг зарцуулаад байна.

    ХОНГОР СУМАНД:Энэ жил Хонгор сумын 1,2,3 баг дээр аюулгүйн нөөцөд тус бүр 300 боодол өвс бэлтгэсэн ба малчдад ойртуулах зорилгоор тараан байршуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнд: 1 дүгээр багийн 50 боодол, 2 дугаар багийн 160 боодол өвсийг агуулахад хураасан бөгөөд үлдэгдэл өвсийг багийн төв дээр айлын хашаанд хураан хадгалсан байна.

    Хонгор сумын 2 дугаар багийн Засаг дарга, МЭҮТ, Хүний эмч нар Бэрх Уулын ар, өвөр, Дархан түлээт, Цавын гуу, Ханангийн чиглэлд өвөлжиж байгаа 26 өрхийн малчдаар орж, цаг үеийн байдалтай танилцлаа. Цасны зузаан Бэрх уулын ар, Өвөрт бэлчээртээ 11-15 см, Цавын гууд 25-29 см байна.

    Хонгорын нуруунд цасны зузаан 28 см, Яргайт, Намдаваа орчимд 20-22 см зузаан цасан бүрхүүл тогтож, хатууран малчин өрхүүдийн хоорондын зам хаагдсан байна.

    Хаалгач,Тарвагтайн даваа, Сонинхангай ганц модотын орчимд цасаар шуурч хатуурсан байна.

    ШАРЫН ГОЛ СУМ:Монгол улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу сумын нөөцөд 37,5 тн, тэжээл 10 тн байгаа тул нэмж өвс 12,5 тн, тэжээл 20 тн шаардлагатай байна. Малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн зарцуулалтын мэдээг, мал тооллогын ажлын хэсэг авч нэгтгэх, мөн мал махны нөөцийн мэдээлэл авах, санал хүсэлтийн тэмдэглэл хөтлөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

    Сумын нийт нутгаар цас бүрхүүл жигд байна. Хаалгат, Өндөр улаан, Дэлийн өвөр, Бөөгийн хошуу чиглэлд 12-20 см, дунджаар 12-13 см, Гахайт, Ар сүүж чиглэлд 6-11 см, Хургат 11-13, Булагтад 7-14, Хар ямаат, Санжинт чиглэлд 16-18, Өвөр хавчууд 12-14 см, Хар чулуутын чиглэлд 15-18, Уранхай цамцат, 52-р км-ын 20-25 см, Наран 12, Шар хөтөл, Буянтад 18-20 см, Их мухар, Тариатын чиглэлд 15-16 см-ын зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

    Урьдчилсан байдлаар хөдөөгийн малчид түвшинд бэлтгэсэн өвснийхөө 0,49 хувь буюу 36,9 тонн зарцуулсан байна. Цаашид цаг агаар хүндэрвэл, малчид 116,3 тн өвс, 21,5 тн хивэг, 8,2 тн будаа нэмж авна гэсэн урьдчилсан тоон судалгаа гаргаад байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!