Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс 2016 онд хэрэгжүүлэх ажлын хүрээнд
6820 удаагийн сургалтыг явуулж, 1834 төрлийн бүтээлч ажлууд зохион
байгуулан давхардсан тоогоор 325,692 иргэнийг хамрууллаа. Соёлын
чиглэлээр 16 удаагийн сургалт, 30 ажлыг зохион байгуулж 39361 иргэнийг
хамруулсан байна. Харин хүүхэд залууст зориулсан 6 удаагийн сургалт, 10
үйл ажиллагааг зохион байгуулж 4300 гаруй залууг хамруулав. 2016 онд
ахмад настанд зориулсан 58 ажлыг зохион байгуулж 10600 хүнийг хамруулсан
бол 15 удаагийн арга хэмжээ, 3 сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ
зориулан хийж, 2400 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн эрүүл мэндийн
чиглэлээр 4961 удаагийн сургалт, 904 ажлыг зохион байгуулж, давхардсан
тоогоор 200 гаруй мянган иргэнд эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг
хүргэсэн байна.
