186 иргэний амь насыг аварчээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2016 онд 601 гал түймрийн дуудлага,165 аюул үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс ажиллаж төр, аж ахуй нэгж байгууллага, ард иргэдийн 850 сая төгрөгийн өмч хөрөнгө, 186 эрдэнэт хүний амь насыг авран, хамгааллаа. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага өмнөх онтой харьцуулахад 25,3 хувиар, гал түймрийн дуудлага 21,1 хувиар буурсан. Мөн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор 284 аж нэгж байгууллагын 15000 ажилтан албан хаагч, 35000 иргэнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх дадлага, сургалтыг зохион байгуулав.
