Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2017.01.05/ 21 аймгийн төрийн байгууллагуудын Эрх бүхий албан тушаалтнуудад /ЭБАТ/ зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна.
ЭБАТ нь Авлигын эсрэг хуульд зааснаар авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй юм.
Уг цахим сургалтад Дархан-Уул аймгийн төвлөрсөн ЭБАТ болох аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан болон бусад төрийн байгууллагуудын 30 гаруй ЭБАТ-ууд хамрагдлаа.