Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 9 сурагчдад Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны “Шилдэг сурагч” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа. Оны шилдэг сурагчаар 44 дүгээр сургуулийн 10В ангийн сурагч Б.Барсболд, 84 сургуулийн сурагч Б.Мишээл,Ч. Балжинням, 79 дүгээр сургуулийн 6д ангийн сурагч А.Баянбаатар, Амгалан цогцолбор сургуулийн сурагч Т.Ариунбаяр, 87 сургуулийн Л.Маралгоо, 33 дугаар сургуулийн сурагч Д.Өнөрзул, Эмпати сургуулийн 12в ангийн сурагч С.Халиун нар шалгарав. Харин 2016 оны шилдэг оюутнаар “Отгонтэнгэр” их сургуулийн Н.Энхгэрэл, МУБИС-ын оюутан Б.Сумъяабазар нар тодорлоо.