Дархан-Уул аймгийн 19 мянга гаруй хүүхэд багачуудаас эрдэм мэдлэг, оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан 2016 оны аймгийн Оны онцлох хүүхдүүдэд аймгийн Засаг дарга бөгөөд “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн тэргүүн С.Насанбат баяр хүргэж, шагнал гардууллаа.
Улиран одож буй 2016 онд Дархан сумын 19 дүгээр сургуулийн сурагч Ё.Эрдэмдалай, Дөрөвдүгээр сургуулийн 9а ангийн сурагч Т.Солонго, “Од цогцолбор” сургуулийн есдүгээр ангийн сурагч Э.Марал, Шарын гол сумын Хоёрдугаар сургуулийн 12г ангийн сурагч Б.Будсүрэн, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Галмандах, Э.Гэрэлмаа, Г.Хүслэн, 15 дугаар сургуулийн 11 дүгээр анги Э.Лхагвадулам, 12 дугаар анги Ч.Халиунаа, “Жигүүр цогцолбор” сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Сүлдхүү нар “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарав.