Тамирчин хүүхдүүдийн “Шинэ жил 2016” өнөөдөр /2016.12.24/ аймгийн Биеийн тамир спортын ордноо боллоо. Тус баярт аймгийн НБХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр, аймгийн БТСГ-ын дарга МУГД Н.Батлав, Тэшүүрийн ОУХМ Д.Банзрагч, Дугуйн спортын тамирчинД.Тогмид нарын хүндтэй зочид уригдсан юм. Энэ өдөр 2016 онд спортын төрлүүдээр аймаг, улсдаа төдийгүй ОУ-д эх орныхоо алдар нэрийг цуурайтуулсан тамирчин хүүхдүүдээ аймаг, сумын Засаг даргын жуух бичгээр болон Монголын Хөнгөн атлетикийн холбооны дээд шагнал, НАМЗХ зэрэг байгууллагуудын шагналаар шагнаж, өргөмжиллөө. Мөн спортын бүжгээр цол зэрэг биелүүлсэн тамирчдад цол зэргийн үнэмлэхийг гардуулсан юм.
2016 онд манай
аймгийн насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын шигшээ багийн тамирчид спортын
27 төрөлд 493 багц медалийг хүртсэн бахдам амжилт гаргажээ. Тухайлбал, оны
эхэнд Монгол Улс Өвлийн олимпийн төрлөөр анх удаа “Олимпийн аварга”-тай болж,
тамирчин Б.Сумъяа нь Дархан-Уул аймгаас тодорсон. Мөн тив дэлхийн хэмжээнд
ОХУ-ын Якутск хотноо зохиогдсон Азийн хүүхдийн спортын V их наадамд Монгол Улсаа төлөөлөн Жүдо бөх, Чөлөөт
бөх, Сагсан бөмбөг, Хөнгөн атлетик гэсэн төрлүүдэд нийт 13 тамирчин 2 дасгалжуулагчийн
хамт оролцож, 1 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртжээ. Иинхүү Тамирчин Хүүхдүүд маань арвин амжилтаар шинэ оноо угтаж байна.
М.ГҮНЖИЛХАМ