Орон нутгийн төсвөөс дэмжлэг авдаг томоохон
байгууллагуудаас “Дархан Ус суваг” ХК, НААҮГ-ыг хамгийн түрүүнд нэрлэж болно.
Эдгээр байгууллагуудын ажилтан албан хаагчдаас болон иргэдээс өнгөрсөн жилүүдэд
төлбөр тооцоотой холбоотой ихээхэн гомдол ирдэг байсан. Үүний дагуу аймгийн
НААҮГ-т 2014-2016 оны, “Дархан Ус суваг” ХК-д 2013-2016 оны хоорондох
санхүүгийн хяналт шалгалтыг хийсэн байна. Хяналт шалгалтаар аймгийн НААҮГ-аас
38.6 сая төгрөгийн, “Дархан Ус суваг” ХК-иас 253 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Иймд
дээрх хоёр байгууллагатай холбоотой санхүүгийн зөрчлийн асуудлыг аймгийн
Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
М.ГҮНЖИЛХАМ