Цэцэг өвчний голомтыг устгах
чиглэлээр холбогдох байгууллагууд 15 дахь өдрөө ажиллаж байна. Өнөөдрийн /2016.12.22/
байдлаар тус өвчин дахин илрээгүй байна. Өнгөрсөн хугацаанд 882 толгой малд тус
өвчнөөс сэргийлэх тарилгыг хийж, 336 хонийг устгалд хамруулж тухай бүрт
ариутгал, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийжээ. Мэргэжилтнүүдийн зүгээс энэ өвчинтэй тэмцэх
заавар зөвлөгөөний дагуу өвчний голомтыг нэмэгдүүлэлгүй барьж чадсан хэмээн
үзэж байгаа аж. Хэдийгээр энэ удаад холбогдох байгууллагууд түргэн шуурхай
ажиллаж, аймаг орон нутгийн зүгээс хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн ч цаашид малын
гоц халдварт цэцэг өвчин болон бусад төрлийн халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлж нөөцийг бүрдүүлэх нь чухал гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга З.Нэргүй
онцлов.
М.ГҮНЖИЛХАМ