MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Б.Батсүх: Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг нийгмийн идэвхитэй болгоход ихээхэн анхаарал хандуулмаар байна

    Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Б.Батсүх: Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг нийгмийн идэвхитэй болгоход ихээхэн анхаарал хандуулмаар байна

    2016-12-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох, тэдний "хүн" хэмээх эрхэм чанар, эрх, эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд манай улсад төдийгүй дэлхий дахинаа олон ажлыг өрнүүлж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд ч энэхүү өдрийг тохиолдуулан  хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, халамжийн асуудлаар тодорхой ажлуудыг өрнүүлэхийн зэрэгцээ тэдний ажил хөдөлмөрийг үнэлэн шагнаж урамшуулсан юм. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Б.Батсүхтэй ярилцлаа.

    -  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн ажлын талаар  ярилцлагаа эхэлье?

    Манай зөвлөл нь Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Дархан-Уул аймгийн ХБИ-ийн нэгдсэн зөвлөл гэсэн үг. Аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудыг чиглүүлж ажиллуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалах, төр иргэний гүүр болж ажиллах зорилготой. Аймгийн ХХҮГ-ын дэмжлэгтэйгээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Чөлөөт үйлдвэрчний эвлэлийн хороо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зэрэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

    -  Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг юун дээр илүү ихээр хөндөгддөг гэж та боддог бэ?

    ХБИ-дийн эрх ашиг нэг хэсэг их хүнд байсан. Тэднийг харьяалах төрийн бус байгууллагууд байгуулагдсанаар дуу хоолойгоо хүргэх боломж бий болсон.  Ингэснээр төр засгаас биднийг  илүү ихээр ойлгож, дэмждэг, үйлчилдэг болсон гэж хэлж болно. Бидний хувьд эн тэргүүнд тулгамдаж буй асуудал бол дэд бүтэц юм. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сурч мэдэх, төрийн мэдээлэл болон үйлчилгээ авахад дутагдалтай зүйлүүд их байдаг. Ялангуяа сонсголын бэрхшээлтэй болон гэрээсээ гарч чадахгүй, хүний асаргаанд байдаг хүмүүст мэдээ, мэдээллийн хүртээмж маш муу байдаг. Тэд маань ХХҮГ-ын баг хариуцсан мэргэжилтнүүд эсвэл холбогдох төрийн бус байгууллагуудаас л өөрт чухал мэдээллийг авч байна. Энэ нь хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд телевиз, утас зэргээс мэдээлэл авах нөхцөл өнөөдрийн байдлаар манайд байхгүйгээс шалтгаалдаг. Үүнээс гадна зарим хүмүүсийн хувьд тэдний нийгмийн идэвхи сул байгаатай холбоотой. Хөгжлийн бэрхшээлтэй хүн төрөөс юм авах, төрийн халамжинд байх ёстой гэсэн сэтгэхүйтэй хүн олон байна шүү дээ.

    -  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хэдэн хувь нь эрүүл мэндийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг бэ? Ажил эрхлэлтийн талаар тодорхой судалгаа байдаг уу?

    Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн чадлаар ажил хөдөлмөр эрхэлдэг олон хүн байдаг. Аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгийн 50 хувь нь ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой. Тэднээс өнөөдрийн байдлаар төр болон хувийн байгууллагад 10 хувь нь ажиллаж байна. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг ХБИ 15 хувийг эзэлдэг. 

    -  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс спортоор хичээллэг олон тамирчид байдаг. Манай аймагт хэдэн тамирчин байдаг вэ?

    Манай аймгийн хэмжээнд 45 тамирчин байдаг. 2009 оноос эхлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Параолимпид тамирчдаа оролцуулж байгаа. Манай аймгийн тамирчид бүх спортын төрлөөр оролцож багаар улсад гурван жил дарааллан аварга болсон. 2014 онд аймгийн засаг дарга С.Насанбатын дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Пара улсын аварга” шалгаруулах тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулсан. Одоогоор Д.Саруултөгс маань 2020 онд болох Риогийн олимпд оролцохын тулд олимпын эрх авах тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл хийж байна. Холбогдох байгууллагуудаас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад баяртай байгаа.

    -  Ослоос болж хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол их байна. Таныг мөн л ослоос болж нуруу нугасны гэмтэл авсан гэж дуулсан?

    Би 22 настайдаа үйлдвэрийн ослоор нуруу нугасны гэмтэл авсан. Тэр үед Хүч нийгэмлэгт үндэсний бөхөөр хичээллэдэг тамирчин байлаа. Тэгээд зүгээр сууж чадалгүй дасгалжуулагчаар ажиллалаа. Дасгалжуулагчаар ажиллах нь надад тохирохгүй юм байна гэж бодоод алт мөнгөний дархан, гутал засвар ажиллуулах болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зүгээр битгий суу л гэж хэлмээр байна, Залуу, эрүүл хүмүүст сэрэмжлүүлэхэд анхаарал болгоомжтой байгаарай гэж захимаар байна. Хүмүүсийг харж байхад хамгийн түрүүнд сэтгэлд гутралд орж байгаа нь их ажиглагддаг. Би ч тийм байдалд байсан. Тэр бүхнийг даван туулахад ойр дотны хүмүүс их нөлөөлдөг. Мөн л тэднийг идэвхгүй болгодог хүмүүс нь мөн гэр бүл, ойр дотныхон л байдаг. Гэрээс гаргадаггүй, ТББ-ын төлөөлөл уулзахаар очих үед уулзуулдаггүй, тэр хүнээрээ түрий барьж төрөөс олгодог бүх халамжийг авдаг хүмүүс ч байдаг. Сүүлийн үед Харааны бэрхшээлтэй, сэтгэцийн бэрхшээлтэй иргэд их болж  байна. Ослоос болж хийж бүтээх насандаа олон залуу хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь үнэхээр харамсалтай.

    -  Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан ямар ажлыг аймаг, орон нутгийн зүгээс эн тэргүүнд хийгээсэй гэж та хүсэж байна вэ?

    Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй залуусыг нийгмийн идэвхтэй болгоход ихээхэн анхаарал хандуулмаар байна. Өөрөө идэвхи санаачлагатай байж төрийн халамжийг авах нь чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Тиймээс энэ асуудалд холбогдох удирдлагууд, байгууллагууд хамтарч, дэмжиж ажиллана гэж бодож байна.Мөн ХБИ-ийн төрийн бус байгууллагууд улсын хэмжээнд 140 гаруй байсан. Тэднээс цөөрсөөр одоогийн байдлаар 94 төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг. Энэ төрийн бус байгууллагууд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бодитоор хүрч ажиллаж  чадаж байна уу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө юу хийж чадаж байна гэдгийг судлах хэрэгтэй.

    -  Баярлалаа

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!