MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дархан-Уул аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн З.Зоригоохүү: 2017 ОНЫГ ХБИ-ДИЙН ДЭД БҮТЦИЙГ ХАНГАСАН ЖИЛ БОЛГОЖ ӨГӨХИЙГ Л ХҮСМЭЭР БАЙНА

    Дархан-Уул аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн З.Зоригоохүү: 2017 ОНЫГ ХБИ-ДИЙН ДЭД БҮТЦИЙГ ХАНГАСАН ЖИЛ БОЛГОЖ ӨГӨХИЙГ Л ХҮСМЭЭР БАЙНА

    2016-12-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Манай аймгийн хэмжээнд тэргэнцэртэй 70 гаруй хүн байдаг. Тэдний 80 хувь нь бусдын анхаарал болгоомжгүй байдал, буруутай үйл ажиллагаанаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон нь харамсалтай. Энэ тоо хүмүүс бид жолооны ард суухдаа, байшин барилга барихдаа магадгүй бусдад нөлөөлөх ямар нэгэн шийдвэр гаргахдаа ч ямагт бусдын эрх, эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстойг анхааруулж байгаа мэт.

    -  Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэргэнцэртэй иргэдийн холбоо хэдэн онд ямар зорилготойгоор байгуулагдсан бэ?

    Дархан-Уул аймагт Тэргэнцэртэй иргэдийн холбоо 2011 онд байгуулагдсан. Холбоо маань хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдийн дуу хоолой болох, далд байгаа ХБИ-дийг ил гаргаж ирэх, сургалтанд хамруулж, ажил хөдөлмөрт сургаж нийгэмшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

    Холбоо байгуулагдсан цагаасаа хойш тэргэнцэртэй иргэддээ үйлчилж хэвтэрт байгаа иргэдийнхээ сэтгэл санааг дэмжихийн тулд олон сургалт, зөвлөгөөнд хамруулж байна. Үүний үр дүнд нийгэмшээд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа олон хүн байна. Жишээлбэл, аймгийн ХХҮГ-тай хамтарч компьютер, эсгий бойтог, арьс ширэн эдлэлийн сургалт явуулснаар “Сэтгэлд шингэсэн үйлс” ТББ, “Хөгжил бизнес төв” зэрэг  бүлэг, нөхөрлөл бий болж хамтран хөдөлмөр эрхэлж байна. Мөн холбооны гишүүд болох н.Пүрэвхүү “Амьдрах арга ухаан” сургалтыг явуулж байна. н.Жанчив маань хүнсний дэлгүүр ажиллуулж байна. Эдгээр хүмүүсээс гадна гэрээрээмонгол дээл, гутал оёдог, эсгий урлал хийдэг хүмүүс байна.

    -  Тэргэнцэртэй иргэдийн хичнээн хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа вэ?

    Дархан-Уул аймгийн хэмжээнд зөвхөн тэргэнцэртэй 70 гаруй иргэн байдаг. Үүнээс гадна нуруу нугас, тулгуур эрхтний гэмтэлтэй, саажилттай 300 орчим иргэн байна. Эдгээр иргэдийн 80 орчим хувь нь Тэргэнцэртэй иргэдийн холбоонд харьяалагддаг. Тэд маань хөгжлийн бэрхшээлтэй гээд алгаа тосоод суугаагүй. Хамтран ТББ болон төв нээн хөдөлмөр эрхэлж байна. Мөн хувиараа ногоо тарих, юм оёх, хэвлэлийн эх бэлтгэх, таксины жолооч хийх зэргээр болон төрийн, төрийн бус байгууллагууд нийт 100 гаруй хүн ажиллаж хөдөлмөрлөж байна. Би аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт мужааны ажил эрхлээд дөрвөн жил болж байна.

    -  Эрүүл мэндийн үйлчилгээг та нар маань хэрхэн авч байна?

    ХБИ-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог хурал болдог. Энэ хурлаар орохоор эмч нарын зүгээс эмнэлэгт үзүүлсэнгүй, хэвтсэнгүй, эмчилгээ хийлгэсэнгүй, бичилт хийлгээгүй байна гэж буцаадаг. Гэтэл манай зарим эмч нар эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж сувилуулах гэхээр одоо эмчилгээ байхгүй, хэвтэж яах юм бэ, ямар ч хэрэггүй гээд байдаг. Энэ нь бидэнд хүндрэлтэй байдаг. Тиймээс эмч нарын ёс суртахууныг цэнэглэж өгмөөр санагддаг.

    -  Осол аваар хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг шиг хоромхон зуур анхаарал саринах төдийд л болдог шүү дээ. Гэнэтийн осол аваарт орж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс асар их сэтгэлийн өөрчлөлтөнд ордог болов уу?

    Би 18 настайдаа хөдөө ажлаар явж байгаад осолд орж суумгай болсон. Мэдээж тэр үед сэтгэл санаагаар унаад хүний нүүр харж чадахгүй хаяа эмнэлэг явах гээд үүрүүлээд явж байхдаа үүрүүлж яваа хүнийхээ нуруунд нүүрээ нуугаад л явдаг байсан. Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны хүмүүстэй уулзаж ярилцаад сургалтанд суугаад их өөрчлөгдсөн. Бусад хүнээс ялгарах юм нь би алхаж л чадахгүйгээс биш надад сэтгэх бодох, харах чадвар гээд бүх зүйл байгаа учир ингэж амьдарч болохгүй юм байна гэж бодсон. Ер нь гэнэтийн осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс бүгд л сэтгэл санаагаар маш их унадаг. Яг тэр үед нь зөв яриад, зөв чиглүүлээд өгвөл тэр хүн амархан сэргэдэг. Ялангуяа гэр бүлийнхэн асар их нөлөөтэй.

    -  12 дугаар сарын 3-ны өдөр ХБИ-ийн Эрхийг хамгаалах олон улсын өдөр болно. Үүнтэй холбоотоогоор тэргэнцэртэй иргэдийнхээ дуу хоолой болж аймгийн удирдлагуудад болон холбогдох албаныханд хандаж хэлэх үг байна уу?

    Би энэ өдөр аймгийн Засаг дарга болон бусад холбогдох удирдлагуудаас 2017 оныг ХБИ-ийн дэд бүтцийг хангасан жил болгож өгөхийг л хүсмээр байна. Засаг дарга маань энэ асуудалд онцгой анхаарна гэж итгэж байна.


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!