Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын
хурлын зааланд аймгийн Засаг даргын 2016 оны А/410 дугаар захирамжийн
дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион
байгууллаа. 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан
газраас Дархан сумын 5, 6, 8, 13-р багуудад шатахуун түгээх станц,
үйлчилгээ, үйлдвэрийн зориулалтаар газар олгох 10 нэгж талбарт дуудлага
худалдаа зохион байгуулсан юм.
Дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн 10 нэгж талбараас хоёр
нэгж талбар буюу Дархан сумын 8-р баг, Нарантолгойн гэр хорооллын урд,
шинэ авто замын дагуу 915 м2 үйлчилгээний зориулалттай газарт нэг иргэн,
Дархан сумын 5-р баг, сүнс судлалын төвийн баруун талд 307 м2
үйлчилгээний зориулалттай газарт хоёр иргэн оролцлоо.
Тус Дархан сумын 8-р баг, Нарантолгойн гэр хорооллын урд, шинэ авто
замын дагуу 915 м2 үйлчилгээний зориулалттай газрын анхны үнэ 13,725,000
төгрөгөөр дуудаж иргэн Ч.Батболд 16,725,000 төгрөгөөр дуудлага
худалдааны ялагч, Дархан сумын 5-р баг, сүнс судлалын төвийн баруун талд
307 м2 үйлчилгээний зориулалттай газрын анхны үнэ 18,420,000 төгрөгөөр
дуудаж иргэн Ц.Нацагдорж 19,420,000 төгрөгөөр дуудлага худалдааны ялагч
тус тус боллоо. Бусад 8 нэгж талбарт хүсэлт ирээгүй тул дуудлага
худалдаа зохион байгуулаагүй.