Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн I,II,III дугаар хэлтэс хамтран “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй” хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр иргэдэд мэдээлэл, эрх зүйн зөвлөгөө өгсөн юм. Мөн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ. Энэхүү өдөрлөгийн зорилго нь Монгол улсын үндсэн хууль, гэмт хэргээс урьчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд оршиж байгаа аж. Дүүргийн Прокурорын газраас үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Тус ажлуудын нэг нь энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг байлаа.
