MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ДАРХАН МИНИЙ ХОТ-2016” СПОРТЫН АНХДУГААР НААДАМД ДАРХАН СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

    ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ДАРХАН МИНИЙ ХОТ-2016” СПОРТЫН АНХДУГААР НААДАМД ДАРХАН СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

    2016-11-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Биеийн тамир спортын газар хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан-Миний хот 2016” спортын Анхдугаар наадмыг /2016.11.27/ спортын ордонд зохион байгууллаа. 

    Манай аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 139 Төлөөлөгчтэй бөгөөд аймгийн ИТХ, 4 сумын ИТХурал тус бүр баг бүрдүүлж анхдугаар наадамд идэвхтэй оролцсон юм.
    Төлөөлөгчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард гэсэн спортын 6 төрлөөр өрсөлдөн хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. 
    Анхдугаар наадмыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж буй аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас орон нутгийн цаашдын хөгжил дэвшил шууд хамааралтай. Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Дархан-Уул аймгийн нийт Төлөөлөгчид бие биетэйгээ танилцах, цаашид нэг баг, хамт олон болж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм” хэмээн онцолсон юм.

    Мөн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат “Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд спортын бага наадмыг уламжлал хэлбэрээр тогтмол зохион байгуулах болно” гээд Дархан-Миний хот спортын анхдугаар наадамд оролцож буй нийт тамирчин-Төлөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүслээ.

    Төлөөлөгчдийн спортын анхдугаар наадмын теннисийн төрөлд Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэцэгмаа, Хонгор сумын Төлөөлөгч М.Пүрэвбаатар нар 1 дүгээр байр эзэлсэн бол даамны төрөлд Дархан сумын Төлөөлөгч Ч.Баттулга, Г.Мөнхцэцэг, шатрын төрөлд мөн Дархан сумын Төлөөлөгч Ч.Баттулга, Шарын гол сумын Төлөөлөгч Г.Одончимэг нар тус тус тэргүүлжээ.

    Харин багийн спорт болох гар бөмбөгийн тэмцээнд Шарын гол сумын баг тамирчид тэргүүлж, аймгийн ИТХ, Дархан сумын ИТХ-ын баг удаалсан бол сагсан бөмбөгийн төрөлд аймгийн ИТХ-ын тамирчин-Төлөөлөгчид нэгдүгээр байр эзэлж, Хонгор сум, Шарын гол сумын баг 2,3 дугаар байранд орсон байна.
    Тэгвэл биллиардын тэмцээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Ганболд 1 дүгээр байр, Хонгор сумын Төлөөлөгч Ж.Баяраа 2 дугаар байр, Орхон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Онолбаяр 3 дугаар байрыг тус тус эзэлжээ.

    Харин багийн нийт дүнгээр Ж.Балжинням ахлагчтай Дархан сумын ИТХ-ын баг нэгдүгээр байр, Б.Лхамсүрэн ахлагчтай Шарын гол сумын ИТХ-ын баг хоёрдугаар байр, Г.Эрдэнэбат ахлагчтай аймгийн ИТХ-ын баг гуравдугаар байр, Н.Ганбаатар ахлагчтай Хонгор сумын ИТХ-ын баг дөрөвдүгээр байр, Н.Нямдаваа ахлагчтай Орхон сумын ИТХ-ын баг тавдугаар байрыг тус тус эзэлжээ.

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын санаачлагаар зохион байгуулагдсан тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.

      Хуваалцах:

      Санал болгох Мэдээ

      ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

      2020-09-17 03:07:09

      Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

      2020-08-31 06:50:42

      С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

      2020-06-09 08:01:31

      Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

      2020-05-23 09:22:17

      "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

      2020-05-22 04:33:52

      Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

      2020-05-20 11:13:52

      Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

      2020-05-20 02:31:34

      2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

      2020-05-20 02:20:13

      Шинэ мэдээ

      Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
      2025-07-04 16:11:00
      Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
      2025-07-03 16:23:00
      Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
      2025-07-03 15:38:00
      Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
      2025-07-03 15:27:00
      Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
      2025-07-03 12:04:00
      ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
      2025-07-02 18:59:00
      Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
      2025-07-02 18:24:00
      Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
      2025-07-02 16:14:00
      3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
      2025-07-02 14:22:00
      ЕРӨНХИЙ САЙД
      • Биеийн тамир, спортын улсын хороо
      • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
      • Жендэрийн үндэсний хороо
      • Тагнуулын ерөнхий газар
      • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
      • Төрийн тусгай хамгаалалтын газар
      ШАДАР САЙД
      • Монополийн Эсрэг Газар
      • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
      • Онцгой байдлын ерөнхий газар
      • Стандарт, хэмжил зүйн газар
      • Төрийн худалдан авах ажиллагааны газар
      ЗАСГИЙН ГАЗАР
      • 20 минутын хот Үндэсний хороо
      • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
      • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
      • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
      ЯАМД
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      АГЕНТЛАГ
      • Архивын ерөнхий газар
      • Ашигт малтмал, газрын тосны газар
      • Гаалийн ерөнхий газар
      • Гадаадын иргэн, харьяатын газар
      • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
      • Жижиг, дунд үйлдвэрийн газар
      • Зэвсэгт хүчний жанжин штаб
      • Иргэний нисэхийн ерөнхий газар
      • Мал эмнэлгийн ерөнхий газар
      • Нийгмийн даатгалын ерөнхий газар
      • Оюуны өмчийн газар
      • Соёл урлагийн газар
      • Татварын ерөнхий газар
      • Улсын бүртгэлийн ерөнхий газар
      • Усны газар
      • Үндэсний геологийн алба
      • Хил хамгаалах ерөнхий газар
      • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
      • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
      • Цаг уур, орчны шинжилгээний газар
      • Цагдаагийн ерөнхий газар
      • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
      • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
      • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
      АЙМАГ
      • Архангай
      • Баян-Өлгий
      • Баянхонгор
      • Булган
      • Говь-Алтай
      • Говьсүмбэр
      • Дархан-Уул
      • Дорноговь
      • Дорнод
      • Дундговь
      • Завхан
      • Орхон
      • Өвөрхангай
      • Өмнөговь
      • Сүхбаатар
      • Сэлэнгэ
      • Төв
      • Увс
      • Ховд
      • Хөвсгөл
      • Хэнтий
      Дүүрэг
      • Багануур
      • Багахангай
      • Баянгол
      • Баянзүрх
      • Налайх
      • Сонгинохайрхан
      • Сүхбаатар
      • Хан-Уул
      • Чингэлтэй
      © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

      Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!