MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МЭНДЧИЛГЭЭ

    МЭНДЧИЛГЭЭ

    2016-11-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    МОНГОЛ УЛС АНХДУГААР “ҮНДСЭН ХУУЛЬ” БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСНЫ 92 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН 
    ДАРХАНЧУУДДАА ХАНДАЖ ДЭВШҮҮЛСЭН МЭНДЧИЛГЭЭ

    Эрхэм хүндэт Дарханчууд та бүхэнтэйгээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалд шилжин, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн болон улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилан баталгаажуулсан түүхт өдөр мэндчилж байгаадаа баяртай байна.

    Энэ онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль явагдаж, нийт Дарханчууд маань МАН-д их итгэл хүлээлгэж, Д.Хаянхярваа, Б.Баттөмөр. Б.Жавхлан нарыг УИХ-д илгээсэн бөгөөд орон нутгийн сонгуульд Дархан-Уул аймгийн МАН “Есөн эрдэнийн”мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжоор хангагдан, "Аймгийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг нийт 9 бүлэг,142 арга хэмжээтэйгээр төлөвлөн ИТХурлаараа амжилттай батлуулаа.

    Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хангалттай сайн байгаа биш хэдийч бид боломжоо дайчлан аймгийн Засаг даргын ажлын 100 хоногт аймагтаа хөрөнгө оруулалт , бүтээн байгуулалтын чиглэлээр зургаан тэр бум 275 сая төгрөгийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ,

    Хамгийн томоохон ажил гэвэл шинэ хуучин Дарханыг холбосон 2,4 км урттай 14 метрийн өргөнтэй ,хоёр урсгалтай ,нэгдүгээр зэрэглэлийн автозамыг гүйцээж, хотынхоо түүхт 55 жилийн ойгоор ашиглалтанд орууллаа. Мөн Дархан хотыг анх байгуулж байх үед төлөвлөгдсөн хотын үндсэн магистрал 8 км шугамын ажлыг эхлүүлж, анх удаа орон нутгийн төсвөөр барьж чадлаа,

    Бид өнгөрөгч дөрвөн жилд “Жишиг хороолол”төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол ирэх дөрвөн жилд “Тохилог хороолол” төслийг гэр хорооллуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

    2016 оны сүүлийн хагаст ХАА-н салбарт багагүй амжилт гаргалаа.Тухайлбал: 2016 онд 52 ААНэгж, 61 иргэн үр тарианы үйлдвэрлэл,38 ААНэгж, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нийтдээ 18,5 мянган га талбайд эрхлэн явууллаа. Ургац хураалтын эцсийн дүнгээр 18930,8 тн үр тариа, үүнээс 17110,2 тн улаан буудай, 6600,8 тн төмс, 15298,4 тн хүнсний ногоо хураан авлаа. Хураасан ургацын хэмжээг 2015 оны ургацтай харьцуулбал улаан буудай 13297,7 тн-оор, төмс 3669 тн-оор, хүнсний ногоо 10603 тн-оор тус тус илүү хураан авсан дүнтэй байна.

    Нэгжээс авсан ургацын хувьд улаан буудай 1 га-гаас 17,6 цн, төмс 109 цн, хүнсний ногоо 119,5 цн-г тус тус хураан авсан байна.Энэхүү хураан авсан улаан буудай, хүнсний ногооны ургац, 1 га-гаас авсан хэмжээ нь манай аймгийн хувьд сүүлийн 20 жилд хураан авсан хамгийн өндөр ургац хураан авсан жил болж байна.

    Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийн тухайд:

    2016-2017 оны өвөл хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал манай аймгийн хэмжээнд өвөлжиж хаваржина. Өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд малчид, мал бүхий иргэдийн түвшинд 61,6 мянган тн байгалийн хадлан, 3,0 мянган тн үйлдвэрийн тэжээл, 746,6 тн сүрэл, ногоон тэжээл, гар тэжээл, 976 тн давс, хужир, шүү бэлтгэж нөөцөлсөн байна.

    Монгол улсын Засгийн Газрын 2016 оны 322 тоот тогтоолын хүрээнд аймаг, сумын нөөц бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажилласны үр дүнд 306,4 тн өвс, 69 тн тэжээл бэлтгэж, мал аж ахуй, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 91 хувь буюу сайн хангасан үнэлгээтэй байгаа юм.

    Дарханчууд бид энэ өвлийн хахир хатууг үл ажран бэлтгэлээ сайтар базааж, урин хавартайгаа золгохоор шамдан хөдөлмөрлөж байна.

    Ингээд нийт Дарханчууддаа Монгол Улс анхдугаар “Үндсэн хууль”-аа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны түүхт 92 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

    Хүндэтгэсэн,

    ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ДАРХАН НЭХИЙ ХК ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

    2020-09-17 03:07:09

    Ц.ГАНЧИМЭГ: TEDх-ИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД АРВААД ХОНОГ ҮЛДЭЖ БАЙНА

    2020-08-31 06:50:42

    С.НАСАНБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГ 2020 ОНД 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ

    2020-06-09 08:01:31

    Дархан-Уул аймгийн хэмжээнд Сургуулийн Өмнөх Боловсролын хамрагдалт 91.7 хувьд хүрчээ

    2020-05-23 09:22:17

    "Замчин" худалдааны төв нээгдсэнээр 80 гаруй байнгын ажлын байр бий болжээ

    2020-05-22 04:33:52

    Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна

    2020-05-20 11:13:52

    Орон нутгаас анх удаа Дархан-Уул аймагт "Дахин төлөвлөлт" амжилттай хэрэгжиж байна

    2020-05-20 02:31:34

    2019 онд Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад оров

    2020-05-20 02:20:13

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!