Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваагийн даалгаврын дагуу өнөөдөр /2016.11.25/ Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд Доржийн гудамжаас Улаанхуарангийн уулзварын цас мөсийг цэвэрлэлээ. Нийт 31,560 метр квадрат талбайн 90 тонн цас мөсийг цэвэрлэж, 11 авто машинаар зөөж тээвэрлэв. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас цас, мөс цэвэрлэх ажилд онцгой анхаарч байгаа бөгөөд халтиргаа гулгаа ихтэй газруудад давс, бодис цацах ажлыг эрчимжүүлээд байгаа юм. Түүнчлэн хороод цас мөс цэвэрлэх их цэвэрлэгээний ажлыг амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
