Шинэчлэн
байгуулагдсан аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 22-ны өдөр боллоо. Тус
зөвлөлийг аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч
А.Түвшинбат ахлан ажиллаж байгаа юм. Анхдугаар хуралд МҮЭ-ийн
холбооны төлөөллүүд оролцож, зөвлөгөө чиглэл, мэдээллийг өгөв. Мөн үеэр Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн
дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт, зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь, Ажлын
байрны тодорхойлолтын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг салбар зөвлөлийн гишүүд
төлөөлж буй байгууллагадаа ажлаа тайлагнах журам, Салбар зөвлөлийн үйл
ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, дотоод хяналт, үнэлгээ хийх журмын төсөл
зэргийг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
М.ГҮНЖИЛХАМ