Дүүргийн шилдэг үсчин гоо сайханчид шалгарлаа
Үсчин, гоо, засалч, хумс дизайн урлалын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр боллоо. Тус тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үсчин, гоо засалчдын холбоохамтран зохион байгуулсан юм.
Үсчин, гоо засалч, хумс засалчдын мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, урамшуулах, тэднийг олон улсын жишигт хүргэх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус тэмцээнд нийт 50 гаруй үсчин, гоо засалчид оролцов.
Тэмцээнд оролцогчид Гелин хумс будах уран зураглал, Эрэгтэй сонгомол засалт, эмэгтэй загварын тайралт,эрэгтэй зураглалтай засалт эмэгтэй урт үсний үдшийн гоёл, тайзны нүүр будалт гэсэн зургаан төрлөөр ур чадвараа сорив.
Тэмцээний эрэгтэй зураглалтай засалтын тэргүүн байрт “Эрхэм салон” Б.Батбаяр, хоёрдугаар байранд “Мөнх-Од салон”-ны үсчин Г.Батбаатар, гутгаар байрыг “Баярлах салон” Б. Мөнгөнцэцэг нар эзэллээ. Мөн эрэгтэй сонгомол засалтын төрөлд Б.Пүрэвхүү /И сlassy салон/ тэргүүлж, удаах байранд С. Данзанравжаа /Мерак салон/, С.Жанчинсэнгэ /И сlassy салон/ нар шалгарлаа. Харин эмэгтэй урт үсний үдшийн гоёл төрөлд I байр Г.Мартбаясгалан / Одод салон/, II байрыг Б.Намуундарь / Одод салон/, III байрт Э.Алтанзул /Баярлах салон/ нар тэргүүлэв.
Эмэгтэй загварын тайралтаар Д.Чанцалмаа / Эрхэм салон/ ,Г.Мөнх-Од / Мөнх-Од салон/, Ж.Түмэндэмбэрэл / Марал-Мичид салон/ нар шалгарлаа.Түүнчлэн гоо сайханчдын дунд явуулсан тайзны нүүр будалтын тэргүүн байранд Т.Жаргал /Хулан салон/, хоёрдугаар байрыг Б.Уранжаргал / Хулан салон/, гуравдугаар байранд С.Бумандэлгэр /Намираа салон/ нар эзлэв. Гелин хумс дахь уран зураглалаар “Хулан” салон тэргүүлсэн юм.
